Монголын анхны хиймэл дагуулыг хөөргөнө

5v1lvafua1ms362rof9okmsdqn_b (1)МУИС, Япон улсын Кюүшүгийн институттэй хамтран “BIRDS” төслийн хүрээнд Монгол улсын анхны хиймэл дагуулыг ирэх тавдугаар сард хөөргөх гэж байна. ЮНЕСКО болон Япон улсын засгийн газар ивээл дор хэрэгжиж буй энэхүү төсөл нь сансарт гарцгүй улсуудыг дэмжин анхны хиймэл дагуулаа бүтээж тойрог замд оруулахад нь туслах олон улсын төсөл юм. Монгол, Япон, Нигери, Гана, Бангладеш зэрэг улсын таван хиймэл дагуулыг анх удаа нэг зөөгч пуужингаар тойрог замд оруулах юм. Тус төслийн хүрээнд МУИС-ийн гурван залуу багш эрдэмтэн Япон улсад докторантурт суралцахын зэрэгцээ сансрын тойрог замд орох бодит хиймэл дагуулыг гардан бүтээжээ. Энэ ажлын тэжээлийн системийг Д.Эрдэнэбаатар, төв процессорын системийг Т.Төртогтох, дүрс боловсруулах системийг Д.Амартүвшин нар хариуцан хийж гүйцэтгэлээ. Монголын анхны хиймэл дагуулын гүйцэтгэх үүргийг тодорхойлохоос эхлээд техникийн шийдэл гаргах, туршин шалгах, гардан угсрах зэрэг бүх шатны үйл ажиллагааг Монгол хүний оюун ухаан, уран гараар бүтээхээр хичээсэн байна.

 

Т.ДАЛАЙ /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих