Татварын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ

Татварын буцаан олголтын мөнгө иргэдийн дансанд орж эхэлжээ. Татварын хуульд заасны дагуу хувь хүний орлогын албан татварын тайланг жилдээ нэг удаа тайлагнадаг. Энэ дагуу иргэд тайлангаа гаргаж өгөөд байгаа.

 8735

Хувь хүн өөрийн болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар хувьдаа орон сууц барих, худалдан авах, хашаа байшин худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хөрөнгөтэй тэнцэх орлогыг чөлөөлдөг. 100 сая төгрөгөөр байр худалдаж авсан тохиолдолд хуулийн дагуу 30 хүртэлх сая төгрөгийн орлогыг чөлөөлөн, тухайн жилд төлсөн татварыг буцаан олгодог хуультай.

Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр 74,222 татвар төлөгч иргэн 2016 оны тайлан ирүүлсэн бөгөөд  нийт 45.0 тэрбум төгрөгийн илүү төлөлтийг баталгаажуулсан байна.

Та татварын буцаан олголтдоо хамрагдсан эсэхээ харьяа дүүргийнхээ Татварын хэлстээс тодруулах боломжтой юм.


URL:

Сэтгэгдэл бичих