Өчигдөрхөн “татвар төлөхгүй шүү” гэж айлдаж байсан Ж.Лхагважав өнөөдөр шал өөр зүйл яриад эхэллээ

1492068225_maxresdefaultМонголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон бизнес эрхлэгчид нэгдэн Засгийн газраас ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахын тулд долоон төрлийн татвар нэмж байгаа учраас УИХ-д шаардлага хүргүүлсэн. Хэрвээ энэ шаардлагыг биелүүлэхгүй бол бизнес эрхлэгчид татвар төлөхгүй гэсэн хатуу байр суурийг хүртэл илэрхийлсэн удаатай.

Шаардлагыг багцалбал, төрийн албан хаагчдыг цомотгох, хувь хүний орлогын албан татварыг нэмэхгүй байх, татварыг хөнгөлөх, онцгой албан татвар нэмэхгүй байх, алдагдалтай ажилладаг төрийнн өмчит аж ахуйн нэгжүүдийг татах буулгах… гэх мэтийн асуудлуудыг тусгасан байгаа юм.

Ерөнхий дөө Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн өргөн барьсан 2017 оны төсвийн тодотголыг дэмжихгүй байгаа гэдгээ илэрхийлж, хэрвээ УИХ энэ тодотголыг дэмжвэл татвар төлөхгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Гэвч ирэх 5 дугаар сарын 1-нээс онцгой албан татвар өснө, хувь хүний орлогын албан татварын хэмжээ ч өснө, бизнес эрхлэгчдэд зориулсан ямар нэгэн хөнгөлөлт байхгүй, ямар ч төрийн өмчит аж ахуйн нэгжийг татан буулгахгүй гэсэн санал дээр УИХ-ын гишүүд нэгдчих шиг боллоо. Өөрөөр хэлбэл МҮХАҮТ болон бизнес эрхлэгчдийн шаардлагыг УИХ хүлээн авсангүй.

Нэгэнтээ шаардлагыг хүлээн авалгүйгээр ирэх сараас зарим татварууд нэмэгдэхээр болж байгаа учраас бизнес эрхлэгчид татвар төлөхгүй болох нь гэж ойлгогдож байгаа биз. Бүр цаашлаад тэд ажил хаялт зарлах юм байна гэж ойлгоод байсан.

Гэтэл МҮХАҮТ-ын Б.Лхагважав нар шал өөр юм ярьсаар гарч ирлээ. Уг нь тэд УИХ-ын дарга М.Энхболдтой шаардлагын хариугаа сонсохоор уулзсан юм. Гэтэл гарч ирээд “Бидний тавьсан шаардлагыг ажлын хэсэг гаргаж ярилцахаар боллоо. Бидний тавьсан шаардлага 10 дугаар сарын 1 гэхэд үйл ажиллагаагаар баталгаажих ёстой. Өнөөдрийг Сүхбаатарын талбайд цуглах ёстой байсан цуглааныг цуцаллаа. Цаашид хамтын ажиллагаа яаж явах вэ гэдгээс шалтгаална” гэх тайлбарыг өглөө.

Өөрөөр хэлбэл татвар төлөхгүй гээд эрс шийдмэг мэдэгдээд байсан хүмүүсийн хульхи нь буучихаж. Бас ажил хаялт зарлахгүй бололтой юм. Мөн өнөө маргаашгүй л шаардлага биелүүлэхгүй бол эвгүй юм болно гээд байсан 10 дугаар сарын 1 хүртэл харзнах ухааны юм ярьж байна. Юу ч болоод өнгөрөв дөө бүү мэд. Манай бизнесмэнүүд анх удаагаа УИХ-ыг, Засгийн газрыг айлгаж чадлаа гээд магтан бичих гээд байсныг яана. Тэгсэн УИХ-ын даргатай ганц цаг уулзаж гарч ирээд л ярьснаасаа шал өөр зүйл хэлж, нөгөө татвар нэмүүлэхгүй гээд байсан хүмүүс бараг л татвар нэмсэн нь зөв гэх утгатай юм яриад зогсож байх юм. Ёстой юу ч ойлгосонгүй.

Уг нь Б.Лхагважав МАН-ынх л даа. Тийм болохоор намынхаа эсрэг бодлого явуулахгүй гэж тайлбарлах хүмүүс байсан. Гэтэл татвараа төлөхгүй шүү гээд мэдэгдэхээр нь бизнес эрхлэгчдийн зовлонг ойлгож байна гээд магтан дуулах гээд байсныг яана аа. Тэгсэн ганцхан цагийн дотор үзэл бодлоосоо ухарчихаж байгаа хэрэг үү. Одоо бизнес эрхлэгчид яах уу. 10 дугаар сарын нэгэн хүртэл нэмэгдсэн татвараа төлөөд явах уу, эсвэл эрхээ хамгаалаад татвар төлөхөө больчих уу. Ямар тохиролцоонд хүрчихсэн бэ, нүдэнд харагдаж, гарт баригдтал тайлбарлаач, Б.Лхагважав дарга аа.

undesten.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 15 April 2017

Ene chin l urbanek zardag damchin lhagvajav shuu dee kkk.unen durak gar,er ni bol tatvariig ushuu sain nemeh estoi.tatvar bui dor tur orshino

Нэр: Zorchil Огноо: 15 April 2017

Chi ajilaa hiigeechee lalaraa

Нэр: ДАШ Огноо: 18 April 2017

ЭНЭ НӨХӨР ЭДИЙН ЗАСГИЙН ӨРШӨӨЛИЙН ХУУЛИЙГ ОЛИГАРХУУДЫН ЗАХИАЛГААР ХИЙЖ ИХ МӨНГӨ ЦОХЬСОН/МАК, БОЛД ТӨМӨР ЕРӨӨ, АЖНАЙ ГЭХ МЭТ/ ОЛОН ТЭРБУМЫГ ТАТВАРТ АВАХААС БОЛИУЛСАН ГЭМТ ХЭРЭГТЭН.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.