Улаанбаатарт шөнөдөө 2 хэм дулаан

2srao3cgfab7539kiin1p9o4c9Малчид, иргэдийн анхааралд: Маргааш нутгийн баруун хагаст хур тунадас, 16-нд нутгийн зүүн хагаст хур тунадас нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2017 оны 04-р сарын 14-ний 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 17 цагт 16 хэм, 20 цагт 11 хэм дулаан байна.


2017 оны 04 дүгээр сарын 14-ний 20 цагаас 04 дүгээр сарын 15-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Идэр, Тэс голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 13-18 дулаан, бусад нутгаар шөнөдөө  2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно.Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0-5 хэм хүйтэн, бусад нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн,  өдөртөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 16-18 хэм дулаан байна

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм, өдөртөө Дорноговийн нутгаар 17-22 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 14-16 хэм дулаан байна.


2017 оны 04 дүгээр сарын 16-наас 04 дүгээр сарын 20-ныг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв

16, 19-нд нутгийн зүүн хагаст, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд нутгийн баруун хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 16, 18-нд ихэнх нутгаар, 17-нд Алтайн салбар уулсаар, 19-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 16-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд ихэнх нутгаар сэрүүсч Хүрэн бэлчир орчим болон Дархадын хотгороор шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих