БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ 1000 ОЮУТАН ЭРГҮҮЛ ХИЙЖ БАЙНА

olloo_mn_1492506384_17951584_1538916616150975_2057192004486814051_nЦагдаагийн Ерөнхий газраас “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлууд” сэдэвт  зөвлөгөөнийг энэ сарын 6-ны өдөр зохион байгуулсан. Зөвлөгөөнөөр гэмт хэрэг, захиргааны зөрчил ихээр үйлдэгдэж байгаа газруудын нарийвчилсан судалгааг гаргах, их дээд сургууль болон ТББ-тай хамтран нийтийн хэв журмыг сахиулах хамтарсан эргүүлийн ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар болсон билээ.

Тэгвэл тус ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан салбар зөвлөл, тус дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн I, II, III хэлтэс хамтран дүүргийн  нутаг дэвсгэр, гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн албан хаагчид, БХИС-ийн 1000 оюутантай “хамтарсан эргүүл”-ийг ажиллуулж эхэлжээ.

Хамтарсан эргүүлийн багийнхан иргэдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирох гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилт эрчимжих, үйлдэгдсэн гэмт хэргийг богино хугацаанд илрүүлж, гэмт санаа бодол тээгчийн сэтгэл санаанд нөлөөлж, өөрчлөлт оруулах зэрэг олон эерэг үр дүн гарна хэмээн холбогдох албаныхан үзэж байгаа аж.
Б.Орхон


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.