Өсвөр үеийнхэнд бэлгийн болон нөхөн үржихүйн мэдээлэл дутмаг байна

4dbd641b-33c2-4dad-bcc4-a022ca26f9cc2016 оны байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн бэлгийн замын халдварт өвчний нийт тохиолдлын 43,4 хувийг 15-24 насныхан эзэлж байна. Өвчлөлийн 41,4 хувь нь тэмбүү, 29,2 хувийг заг хүйтэн, 29,2 хувийг трихомоэниаз, 0,2 хувийг ХДХВ/ДОХ эзэлсэн байна. Энэ нь өсвөр үеийнхэн болон залуучууд нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээ мэдээлэл дутмаг, мэддэг ч түүнийгээ хэрэгжүүлдэггүй нь харагдаж байна. Тиймээс МЗХ санаачлан өсвөр үе, залуучуудад бэлгийн замаар халдварлах өвчин, нөхөн үржихүйн талаарх мэдээллийг өгөх үүднээс “Монголын Гэр Бүлийн Сайн Сайхны Нийгэмлэг”, “ХӨСҮТ”, “Y PEER”үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээ, “Marie Stopes”олон улсын байгууллага хамтран “Халдваргүй Ирээдүй-Мэдлэгээ хэрэглээ болгоё” төслийг бүтэн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон. Төслийн эхний шат ЕБС-ийн ахлах ангийн сурагчид болон МСҮТ-ийн оюутнуудад бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалт, бэлгийн замаар дамжих халдвар, ДОХ, ХДХВ-ийн шинжилгээ хийж, хэрхэн урьдчилан сэргийлэх тухай мэдээллийг өгч байгаа юм.

Сургалтыг “Y PEER” Залуучуудын Үе Тэнгийн Боловсролын Сүлжээний сургагч багш нар явуулж байгаа юм. Сургалт таван өртөөгөөр үргэлжилдэг. Тухайлбал

1-р өртөө: Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэдлэг олгох сургалтын өсвөр үеийнхэнд ордог. Тус өртөөгөөр нөхөн үржихүйн эрүүл мэнд гэж юу болох талаар тодорхой мэдээлэл өгдөг.

 

2-р өртөө: Гэр бүл төлөвлөлтийн талаар мэдээлэл өгч, өсвөр үеийнхэн ямар санаа бодолтой байгаа талаар ярилцдаг.

 

3-р өртөө: Бэлгийн замаар дамжих халдвар ба ХДХВ/ДОХ-ийн талаар мэдлэг олгох сургалтыг ордог.Тус өртөөгөөр бэлгийн замаар дамжих халдвар гэж юу, бид хэрхэн яаж бэлгийн замын халдварт өвчнөөс хамгаалах, туссан тохиолдол ямар арга хэмжээ авах ёстой талаар мэдээлэл өгдөг байна.

 

4-р өртөө: Үерхэл нөхөрлөл ба харилцааны талаар мэдлэг олгох сургалтыг орж, нээлттэй ярилцдаг. Өсвөр үеийнхэнтэй үерхэл нөхөрлөлийн тухай ярилцахгүй орхигдуулж болохгүй сэдвийн нэг. Энэ сэдвээр ярилцаж, асуултад нээлттэй хариулдаг.

 

5-р өртөө: Бэлгэвч болон жирэмснээс хамгаалах эм хэрэгслийг хэрхэн хэрэглэх талаар сургалтыг явуулдаг.

Тус сургалтын онцлог нь өсвөр үеийнхэнд зөвхөн онолын төвшинд мэдээлэл өгөхөөс илүүтэй амьдралд хэрэглээ болгох зорилгоор бүх зүйлийг бодит зүйл дээр зааж байгаа юм. Мөн “Marie Stopes”олон улсын байгууллагаас бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ-ийн шинжилгээ авч, зөвлөгөө мэдээлэл өгч, сургалтын гарын авлагаар хангаж байна. Өсвөр үеийнхэн залуучуудаас гадна эцэг эхчүүд ч энэ талаарх мэдээлэлтэй болох нь чухал байгаа юм. Тиймээс олон нийтэд зориулан олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллээр дамжуулан ХӨСҮТ-тэй хамтран мэдээ мэдээлэл, контент бэлтгэн хүргэж байгаа билээ.

 

Сургалтын үеэр өсвөр үеийнхэнд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролын талаар мэдээлэл дутмаг, энэ төрлийн мэдээлэлтэй болох хүсэл их байдаг нь харагдаж байлаа. Сургалт 2017 оны 5-р сарын 31-ны өдөр хүртэл нийслэлийн ЕБС-ууд болон МСҮТ-үүд дээр үргэлжлэх юм.


URL:

Нэр: Jorja Огноо: 17 March 2020

рексатал инструкция по применению
рексатал отзывы
рексатал 500 купить
рексатал 500 купить в аптеке
где купить рексатал

Сэтгэгдэл бичих