Ээлжит бус сонгууль явуулахаа зарласан ч “Брексит”-ийн төлөвлөгөө өөрчлөгдөхгүй гэж мэдэгдэв

b563afe594f11be044c85404de4b9129_x3Британийн Ерөнхий сайд Треза Мэй улс орондоо ээлжит бус сонгууль явуулахаар төлөвлөж байгаагаа зарласан ч, Европын холбооны “Брексит”-ийн төлөвлөгөө өөрчлөгдөхгүй гэж холбооны удирдлагууд мэдэгдэж байна.

Британийн сонгууль Европын холбооны бусад 27 улсын төлөвлөгөөг өөрчлөхгүй. Бид төлөвлөснөөрөө алгуурхан урагшлах болно гэж Европын холбооны Ерөнхийлөгч Доналд Тускийн бие төлөөлөгч ярьсан байна. Тэрбээр мөн “Европын холбооны батлах “Брексит”-ийн удирдамж дөрөвдүгээр  сарын 29-нд гарч, тавдугаар сарын 22 гэхэд Брексит буюу Британийн Европын холбооноос гарах хэлэлцээрийн тогтоол бэлэн болно гэж  бодож байна” гэж хэлжээ.

Европын холбооны Ерөнхийлөгч Доналд Туск, Британийн Ерөнхий сайд Треза Мэйг зургаадугаар сарын 8-нд улс орондоо ээлжит бус сонгууль явуулахаар төлөвлөж байгаагаа зарласны дараа түүнтэй утсаар үр ашигтай яриа өрнүүллээ гэж “твиттер” хуудсандаа бичсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих