Лондоны олимпийн бамбарын аялах чиглэлийг зарлажээ

Их Британид болох 2012 оны зуны Олимпийн наадмын бамбарын аялах чиглэлийг танилцуулжээ.

Тус улсын хүн амын 95 хувь нь ийм хүндтэй үйл явдлыг өөрийн нүдээр харж, спортын наадам ойртсоны баярыг мэдрэхээр чиглэлийг гаргасан байна.

Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны төлөөлөгчдийн мэдээлснээр, галт бамбар нийслэлийн гол цэнгэлдэх хүрээлэн хүрэх замд орших 1018 тосгон болон хотоор дайран өнгөрнө.

Энэ үйл явдалд олны анхаарлыг хандуулахын тулд дэлхий даяар алдартай тус улсын хамгийн алдартай объектууд болох эртний Стоунхенж цогцолбор, Шотландын нууцлаг Лох-Несс нуур, Уэльс-Сноудон оргил, Белфастын Стормонт цайз зэрэг газруудаар бамбарыг аялуулах аж.

Лондоны олимпийн наадмын галыг 2012 оны тавдугаар сард Грекийн Олимп уулнаас асааж, Нэгдсэн Вант Улсад “British Airways” компанийн нисэх онгоцоор авчирна.

Олимпийн галт бамбар Английн баруун зах Корноулл хойгийн Лендс-Энд хошуунаас тавдугаар сарын 19-нд гарч 70 хоног аялна. Бамбар баригч 8000 хүн Лондоны Стратфорд цэнгэлдэх хүрээлэн хүртэл Бристоль, Кардифф, Ливерпуль, Белфаст, Глазго, Ньюкасл, Манчестер, Шеффилд, Ноттингем, Оксфорд болон тус улсын бусад хотоор аялах аж. Олимпийн бамбар нийтдээ 12.8 мянган километр зам туулна.

З.Амгалан


URL:

Сэтгэгдэл бичих