Хятад анхны ачаа тээгч “Тяньжөү-1″ хөлгөө амжилттай хөөргөжээ

hrtrhyyyyyyyyyyyyyyyyyХятадын “Тянь Жөү-1″ ачаа тээврийн сансрын хөлгийг 4-р сарын 20-ны 19:41 минутад Вэньчаний хөөргөх баазаас хөөргөж, ойролцоогоор 596 секундын дараа сансрын хөлөг пуужингаас тусгаарлаж, товлосон тойрог замдаа орсон байна.

Энэ бол “Тяньжөү” ачаа тээврийн сансрын хөлөг, “Чанжэн-7″ зөөгч пуужингаас бүрдсэн сансрын станцын бараа тээврийн систем анх удаагаа ашиглалтад орж буй явдал бөгөөд тойрог замд орсны дараа, урьдчилсан төлөвлөгөөний дагуу “Тяньгүн-2″ лабораторитой холбож тусгаарлах зэрэг техникийн олон туршилт хийх гэнэ.

Мөн “Тяньжөү-1″, “Тяньгүн-2″-оос бүрдсэн нэгдмэл цогц нь сансар огторгуйд 2 сар гаруй аялах бол “Тяньжөү-1″ тусдаа бараг 3-р сар аялах юм. Үүргээ биелүүлсний дараа тойрог замаас гарч, товлосон тэнгисийн усан хилд газардах ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.