Forbes хамгийн баян Оросуудын жагсаалтыг нийтэлжээ

bl2017_1160x400Forbes сэтгүүл Оросын хамгийн баян хүмүүсийн рейтингийг нийтэлжээ. Forbes, ОХУ-ын 200 баян иргэдийн эд баялгийг 460 тэрбум доллар гэсэн байна.

ОХУ-ын баячуудын жагсаалтыг «Новатэк» болон «Сибур»”-ыг хамтран эзэмшигч Леонид Михельсон тэргүүлсэн байна. Тэр хоёр дахь жилдээ ОХУ-ын хамгийн баян болж байна. Түүний хөрөнгийг 18.4 тэрбум доллар гэж тооцож байна.

Хоёрт “Северсталь”-ийн ТУЗ-ийн дарга Алексей Мордашов орсон ба 17.5 тэрбум долларын хөрөнгөтэй. Өнгөрсөн жил тэр зургаад бичигдэж байсан юм. Нэг жилийн хугацаанд тэрээр 6.6 тэрбум доллар олж чаджээ.

Харин “Новолипецкого металлургического комбинат”-ын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Владимир Лисин 16.1 тэрбум доллараар хамгийн баян гурван хүний нэг болжээ.

Эхний арван баянд Волга группын эзэн Геннадий Тимченко (16.1 тэрбум ам.доллар), USM Холдинг-ийн үүсгэн байгуулагч Алишер Усманов (15.2 тэрбум ам.доллар), “Альфа-групп”-ын хамтран эзэмшигч Михаил Фридман (14.4 тэрбум $), орж ирсэн “Интеросс” болон “Норильск Никель”-ийн Ерөнхийлөгч Владимир Потанин (14.3 тэрбум ам.доллар) нар орсон аж.

М.Баяр

gereg.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.