Илтгэх ур чадварын 10 зарчим

26be39c236bf99d05b4bfa66589f55cdИлтгэгч гэдэг мэргэжил байдаггүй. Бид бүгдээрээ хуульч, багш, шинжээч гэх мэт олон олон мэргэжилтэй хүмүүс байдаг. Тэгвэл илтгэх ур чадварын зарчим гэж байдаг уу?

Иймээс илтгэх ур чадварын 10 зарчимыг гаргалаа.

I. Би үргэлж суралцдаг.

Илтгэл бүр шинэ сонсогчдыг ятгах, тэдэнд зааварлах түүнчлэн тэднээс суралцах боломж байдаг. Илтгэгчид үргэлж суралцахад бэлэн байдаг. Илтгэгчид насан туршийн суралцагчид байдаг.

II. Дадлага хийх цаг үргэлж гаргаж байх.

Бид бүгдээрээ алхам алхмаар урагшилж амжилтад хүрдэг. Тиймээс дадлага гэдэг шилдэг илтгэгч байхад чухал үүрэгтэй юм.

III. Би үргэлж шилдэг нь байхгүй.

Дэлхий ертөнц маш хурдацтай өөрчлөгдөж байна. Амьдрал гэдэг хэтэрхий богинохон. Илтгэгчид цаг үеээ даган хөгжих ёстой.

IV. Хэрвээ би хэлсэн л бол хийх болно.

Илтгэх ур чадвар нь харилцааны нэг хэсэг бөгөөд бүх зүйл хоорондоо уялдаатай байх ёстой.

V. Би хэлэлцээрийн үед бар шиг, энгийн үед муурын зулзага шиг байна.

Бид чадах хэмжээгээрээ тохиролцож тогтоох эрхтэй. Бидний үүрэг бол бүх энгийн үед эелдэг байх. Бид эхлээд тохиролцож, дараа нь хамтарч ажиллах болно.

VI. Миний персона ил ч далд ч адил нэг байна.

Бүрэн бүтэн байдал аль ч цаг үед чухал ач холбогдолтой байна. Сонсогчид бидний мессежний хүчийг үнэлнэ. Дараа нь биднийг үнэлнэ.

VII. Би алдаа болон амжилтаа аль алийг нь хайрлана.

Амжилттай илтгэл гэдэг нь илтгэгчдийн урам зоригын баяртай зөрчилдөөн, зорилгыг илэрхийлэх мессэж, сонсогчид хэрхэн хүлээн авахаас хамаарна. Амжилттай болсон ч бай, болоогүй ч бай бид тэднээс суралцдаг.

VIII. Илтгэгч бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц хоолойтой байдаг.

Зарим илтгэгчид зарим тохиолдолд амжилттай илтгэл толилуулдаг тохиолдол байдаг. Тиймээс ухаалагч илтгэгчид азтай үеийг хүлээлгүйгээр амжилтыг бий болгодог. Тэд өөрийн гэсэн дуу хоолойг хөгжүүлдэг. Бидэнд өгсөн цорын гану зүйлийг амьдралынхаа туршид дахин дахин суралцдаг.

IX. Би тууштай, баталгаатай.

Бид маш их мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Харин сонсогчид бүгдийг сонсохыг хүсдэггүй. Илтгэгчид юуг хүргэх хүргэхгүйгээ шийддэг. Юуг бодит үнэн баталгаатай, юу худал мэдээлэл гэдгийг ялгадаг.

X. Би зурвасыг сонсогчдод хүргэнэ.

Илтгэл танилцуулах цор ганц шалтгаан бол дэлхийг өөрчлөх. Илтгэгчид зарим нэгэн том зүйлийн жижиг хэсгийг ч анзаардаг байх ёстой. Илтгэх ур чадварт суралцаснаар гарах бас нэгэн боломж бол сонсогчид бол агуу бэлэг юм. Тэд илтгэгчдийн хувьд үргэлж үнэ цэнэтэй байна.

АНУ-н Илтгэх ур чадварын сургагч багш, зохиолч Ник Морган /Nick Morgan/


URL:

Сэтгэгдэл бичих