Л.Месси 500 дахь гоолоо хийлээ

527-1493009667p1bef3dvq51pgam4idev1hgmdp31МОСКВА./TASS/.Испанийн хөлбөмбөгийн “Барселона” клубын довтлогч Лионель Мессигийн оруулсан нийт гоолын тоо 500-д хүрчээ.

Ням гарагт өдгөө 29 настай Л.Месси Мадридын “Реал”-ын хаалганд хоёр гоол оруулснаар багаа 3:2-ын харьцаагаар ялалтад хүргэсэн байна. Энэ тоглолтын дараах байдлаар “Барселона” баг Испанийн аварга шалгаруулах тэмцээнд 33 тоглолт хийхдээ 75 оноо авч, тэмцээний дүнгийн хүснэгтэнд “Реал”-ыг гүйцжээ. Мадридчуудад нэг тоглолт хийх үлдсэн, мөн адилхан оноотой байгаа боловч бусад үзүүлэлтээр дутуу яваа юм.
Испанийн аварга шалгаруулах тэмцээнд Л.Месси “Барселона”-гийн бүрэлдэхүүнд 343 гоол /377 тоглолтонд/, Испанийн цомын тэмцээнд 43 гоол /61/, Европын цомын тэмцээнүүдэд 94 гоол /115/, бусад тэмцээнд 20 гоол /24/ оруулжээ.
Л.Месси 13 насандаа “Барселона”-гийн залуучуудын багт орон хөлбөмбөгийн гараагаа эхэлж байжээ. Улмаар клубын үндсэн бүрэлдэхүүнд 2004 оны 10 дугаар сарын 16-наас тоглож эхэлсэн бөгөөд хамгийн анхны гоолоо 2005 оны 5 дугаар сарын 1-нд “Альбасете” клубтэй хийсэн тоглолтонд оруулж байжээ.
Каталоны клубын бүрэлдэхүүнд Л.Месси Испанийн 8 удаагийн аварга, Испанийн цомын дөрвөн удаагийн аварга болж, Аваргуудын лигид дөрвөн удаа түрүүлж байжээ. Тэрбээр “Алтан бөмбөг”-ийн эзнээр таван удаа тодорсон билээ.
О.Барс 
Эх сурвалж :  Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих