Ерөнхийлөгчийн засаглалтай болж Монголоо ломбардах уу

389249858fd771ecb00411Нэгэн цагт төрийн өндөр албан тушаал хашиж, саяханыг хүртэл Улсын Ерөнхий прокурорын албыг хашиж явсан Д.Дорлигжав юу яриад явна вэ? Ерөнхийлөгчийн засаглалтай болж, Монголоороо дэнчин тавихаар шийдэвүү , иргэд юу гэж үзэх нь вэ хэмээн тандав уу. Түүний энэхүү санаархал бүтэх аваас хэн ерөнхийлөгч болох вэ гэдэг асуулт гарна. Хэн болох вэ. Хүчтэй, улс орноо төлөөлж чадах, иргэдийнхээ итгэлийг даах хүн улстөрийн хүрээнд байгаа гэж үү.

УИХ-ын 76 гишүүнээ зөв сонгож чаддаггүй, сонгосныхоо араас нь харуусал, шүүмжлэлээ харамгүй илгээдэг монголчууд өөгүй өндөг шиг нэг хүн сонгож чадна гэдэг хамгийн эргэлзээтэй. Их гүрнүүдийн ашиг сонирхолын талбар болж байгаа одоо цаг , байгалийн баялаг болон газар зүйн байрлалын улмаас сонирхолын гадна үлдэх боломгүй ирээдүй цаг аль аль нь зөв сонголтыг шаардаж байна. Энэхүү онцлогоос хамаараад ганц хүний засаглал манай улсад хамгийн халгаатай гэдгийгучир мэдэх хүмүүс гадарладаг. Харин нийгмийн масс өөрөө хүчтэй ерөнхийлөгчийн засаглалыг далдхан хүсэмжлээд байгаа нь нууц биш.

Нэгэн цагт бүхэнд хүлээн зөвшөөрөгдөж, шар дээлтэй “хаан” шахуу явсан Н.Энхбаярт ч, дахин сонгогдож, хожлын хөзрийг хоёронтоо атгасан ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ч улс орноо Ерөнхийлөгчийн засаглал руу хөтлөх боломж байсан. Гэхдээ тэр татгалзсан. Ялангуяа одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид илүү боломжтой байсан ч тэрээр Параламентийн засглалыг тууштай дэмжсээр ирсэн. Учир нь Ерөнхийлөгчийн засаглалтай болоод “Монголд ашигтай юу?, аюултай юу?” гэдэг асуултад тэд хэдийнэ ашиггүй, бас аюултай гэдэг хариултыг тавьсан байж болох юм. Харин “надад ашигтай ” хэмээн зөвхөн өөрийгөө бодсон бол насаараа хаан суух боломж харагдаж л байсан байх даа.

Өнөөдөр төр барьж буй 76 гишүүн офшордсон нэгнээ матаж, өөрт нь ашиггүй бол урвагнаж, улс орныхоо эсрэг ажиллаж байна хэмээн нэгнээ харлуулж, харласан нэр сүр дээр нь өөрөө мандаж байгаа нь эцсийн зөв шийдэл биш ч манай улсын хувьд үүнээс өөр сайн хувилбар байгаа гэж үү. Хэрэв УИХ-ын арчаагүй, дорд байдлыг засъя гэвэл хоёр танхим бүхий засаглалын хэлбэрт шилжих тухай асуудлыг хөндөж болох юм.

УИХ-ын 76 гишүүн сайн ажиллаад улс орон хөгжөөд байгаа юм биш. Тэд хулгай хийж, худал хэлж, луйвардаж, нэгнээ матаж, чадаагүйн өширхөлдөө шатаж, өөрийгөө хамгаалахын тулд ард түмэн гэдэг үгийг улиглаж явдаг. Энэ нь хэн нэгнийгээ улс орноо зарах хэмжээнд хүртэл хулгай хийх боломжийг нь хязгаарлаж, ганцаараа бүхнийг шийдэх эрх мэдэлгүйн гачланд умбуулж байдаг сайн талтай. Тэд зөрчилдөөнтэй учраас ард түмэн үнэнийг мэддэг. Тэдний сайн, мундагт бус улс орны засаглал нь зөв тогтолцоотой байгаа учраас л бид дэлхий дахины анхаарлын төвд байжтусгаар тогтнолын хувьд улам баталгаажсаар байгааг үгүйсгэх аргагүй. Бусдынхаа хяналтанд байгаа мөртлөө офшорт олон тэрбумаар нь хулгайн мөнгөө хийчихдэг одоо цагийн улстөрчдөөс нэгийг нь ерөнхийлөгчийн засаглалтай Монгол улсын ерөнхийлөгчөөр өргөмжилвөл улс орноор нь аваачаад ломбарданд тавьчихаж мэдэх л хүмүүс. Тэгснээс 76-гаа тэнэг мангараар нь дуудаад явж байсан нь хавьгүй дээр биз.

Ганц хүний засаглал бидэнд яагаад хортой гэж үү. Үүнийг Эрдэнэт үйлдвэр дээр л жишээд үзье. Эрдэнэт үйлдвэрийг төрийн мэдэлд зуун хувь шилжүүлж Бадамсүрэн гэх захиралтай болгосон. Гэтэл тэрээр захирал болоод удалгүй 180 саяар орон байраа тохижуулж амжив. Удахгүй түүнд элдэв шахааны бизнесээ эхлүүлэх улс төрчдийн гайхамшигтай урилгууд ирнэ. Учир нь тэр захирал болсон өрөө төлж эхэлнэ. Түүний элдэв хуудуутай гэрээ, шахаа, улс төрчдийн үр хүүхэд ах дүү, амраг садан, алтан жорлонгийн тухай үлгэр хөвөрч эхэлнэ. Гэхдээ тэр буруудахгүй. Бүх юм түүний зөв байх болно. Энэ бол дээрээ Төлөөлөн Удирдах Зөвлөлтэй төрийн үйлдвэрийн ганцхан гүйцэтгэх захиралын асуудал. Тэгвэл Монголчуудын толгой нь эргэж ерөнхийлөгчийн засаглалтай болоодхир тааруухан нөхөр гараад ирвэл мөн ч гаарна даа.

Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь зөв хэмээн ухуулж эхлээд буй Д.Дорлигжавын цаад санаа ерөнхийлөгчийн засаглалтай болох бус өөр өнцгөөс л ард түмэнд харагдах гээд байгаа санаархал байгаасай билээ.

Д.Гал

bataar.mn


URL:

Нэр: Магадгүй зөв Огноо: 24 April 2017

Магадгүй ерөнхийлөгчийн засаглалтай байх нь зөв байх шүү. Одоо их олон тэрбутман саятантай болсон ш дээ. Идэж ууж ханахгүй хүн болгон л улс эх орноо зарж идэхийг бодож байна. Дараа олон хүнтэй хариуцлага тооцож чадахгүй болчих гээд байна. Ядахдаа нэг хүнтэй хариуцлага тооцоход амар бөгөөд идэж ууж ханах магадлалтай юм.

Сэтгэгдэл бичих