МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ САЙТЫН ХӨГЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБОО ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСЭД НЭГДЛЭЭ

8918

МҮСХНХ нь Монголын идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 101 вэб сайтыг эгнээндээ нэгтгэсэн гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд Нийгмийн хариуцлагын хүрээнд хүмүүнлэгийн олон талт ажлыг дэмжин хамтран ажилладаг. Энэ ажлын хүрээнд “Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо” (МҮСХНХ), “Монгол Хятадын Хамтрсан Эх Үрсийн Нийгэмлэг” (МХХЭҮН) хамтран ажиллах санамж бичиг өнөөдөр үзэглэв.

МХХЭҮН-ийн хувьд эх үрсийн тулгамдаж буй асуудал, эмзэг бүлэг рүү чиглэсэн сургалт хөтөлбөр, төслийг зохион байгуулж хэрэгжүүлдэг олон улсад гишүүнчлэлтэй байгууллага юм.

Санамж бичгийн хүрээнд МҮСХНХ-ны гишүүдийг Хөх хотод эмнэлгийн үзлэг оншилгоонд хамруулах, Дундговь аймагт “Нарны ээж” хүүхдийн эмнэлэг барьж улсад хүлээлгэн өгөх болон Соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслүүдэд хамтран дэмжиж оролцохоор боллоо.

Хамтран ажиллах санамж бичигт МҮСХНХ-ны ерөнхийлөгч Б.Мөнхдөл, МХХН-ийн тэргүүн Ж.Нямаа нар гарын үсэг зурсан бөгөөд арга хэмжээнд МҮСХНХ-ны Нийгмийн хариуцлага эрхэлсэн Дэд ерөнхийлөгч Н.Амартүвшин, Бизнесын сайтын зөвлөлийн дарга Б.Батболд нар оролцлоо.

Хамтын ажиллагааны хүрээнд мөн энэ өдөр Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооны зүгээс Дундговь аймагт байгуулагдах цэцэрлэгт хүрээлэнд зориулж 150 ширхэг модны суулгацыг тус нийгэмлэгт хүлээлгэн өгсөн юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих