Л.Насанбуян гэрэлтдэг даашинзтай

NasanbuyanЛ.Насанбуян гэдэг сэргэлэн бор охин энд тэнд болдог дуучдын тэмцээнд идэвхтэй ордог, Оддын эрэлд, Universe best songs тэмцээнд аман хүзүүдэж байсан. СУИС-ийн дуулаачийн анги төгссөн, Улсын филорманийн дуучин Л.Насанбуян өөрийн гэх амьдруулсан сайхан хит дуу байдаггүй. Хоолойн чадварын хаана гологдохгүй ч өөрийн гэсэн сайхан дуутай болох хувь тохиол нэг л дутаад байгаа бололтой. Хувь хүн, дуучин Л.Насанбуян гэхээсээ илүү МУГЖ Б.Сарантуяагийн гарын ганц шавь гэж цоллуулан, поп хатагтайн гарын үзүүрт “зарагдан” явах нь олонтаа.
Урлагийнхны хувийн амьдрал тогтворгүй гэлцдэг ч харин Л.Насанбуян энэ талаар чанга, хатуу байр суурьтай. “Мотив” хамтлагийн дуучин залуутай хайр сэтгэлийн холбоотой гэж яригдаж байсан. Өөрөөр эр хүнтэй нэр холбогдоогүй Л.Насанбуян хөл хүнд болж, өнгөрөгч хоёрдугаар сард болсон Сараа багшийнхаа “Аргагүй амраг” тоглолтон дээр томоо гэдэстэй тайзан дээр гарч дуулсан. 2016 оны хавар болсон төрсөн өдрийн тоглолтон дээр нэвт гэрэлтсэн хар даашинзтай, дотоож нь гэрэлтэн нүцгэн шахуу гарч дуулсан Л.Насанбуян удахгүй “маамуулах” нь.

TOVCHOO.mn


URL:

Сэтгэгдэл бичих