Иракт зэрлэг гахай “Исламын улс”-ын гурван алан хядагчийг хөнөөжээ

ирак(1)Ирак дахь “Исламын улс” алан хядах бүлгийн нуувч руу зэрлэг гахай довтолжээ. Амьтдын халдлагын улмаас гурван алан хядагч үхжээ. Энэ тухай Iraqi News бичсэнийг РИА Новости дамжууллаа.

Уг явдал Киркук мужийн Аль-Рашад-д болсон байна. Сайтын мэдээгээр, гахай анх удаагаа алан хядагчдыг довтолж байгаа хэрэг биш гэнэ.

Гэхдээ урьд нь алан хядагч зэрлэг гахайны дайралтаас болж нас барсан тухай мэдээлэл байхгүй гэнэ.

М.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.