Цэрэгт байхдаа хөлөө хөлдөөж, 9 хуруугаа тайруулсан байлдагчийн захидал

149316736258ffed024378cСайн байна уу? Намайг Баярцогт гэдэг. Цэрэгт яваад хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэн байна. Гадуур үнэн тодорхой мэдээлэл байхгүй байгаа учир 4сарийн 23нд LIVE хийж хүргэсэн боловч төдийлөн олонд хүрээгүй. Би 2016он 5 сарийн 6нд цэрэгт татагдаж Зэвсэгт хүчний Дорноговь аймагийн Зүүн баян сумын 336р ангид хувиарлагдсан 2017 оны 1 сарийн17с 1 сарийн25 хүртэл хүрээ нэг байгууламжид харуулын 1 дарга болон 13 байлдагч үүрэгээ гүйцэтгэхээр зорьсон. 2017он 1сарийн23 ны үүрийн 02_04 цагийн хооронд миний бие харуулыг үүрэгээ гүйцэтгэж буугаад 04-05 цагийн хооронд түр цэгийг хүлээн авч гарахад гадаа идэр ес эхэлчихсэн маш хүйтэн байсан учир их даарч бээрч галлагааны өрөө рүү буухаас 5мин өмнө бууж үүрийн 04 цаг 50мин ороход гал түлэгч байлдагч унтаж байсан. Гал унтарч паар хөлдөж цэргийн байр тэр чигтээ хөлдөх аюултай байсан цогон дээр нүүрс хийж далимайр нь түр дулууцсан нь үнэн.

Харуулын дарга байлдагчаар дуудуулж харуулын байранд очиход харуулын дарга цэргүүдийг татан буулгаж иртэл миний гутал хувцасыг тайлуулан хөл нүцгэн цемент дээр зогсоож нийт долоон байлдагчын хамт 5-6 цагийн хооронд идэр хүйтэнд өөрийн эрх мэдлээ давуулан ашиглаж бүх хувцасыг тайлуулан гар тулгаж хэвтүүлээд суран бүс болон бууны сүмбээр ороолгон зодож өшиглөн элэгдэж цээжин бие рүү шанагаар ус цацаж хүйтэн газар элгээр хэвтүүлэн дараагаар нь нүцгэн 2-3 км зайтай харуулын цэгийг тойруулан гүйлгэсэн. Энэ бүхний дараагаар харуулын байр руу оруулсан. Шөнө халуу дүүгэж чимчигнэж хөнжлөөрөө ороон үүр цайтал унтаж чадаагүй хүлээсэн.Өглөө цайны цагаар босч цайгаа уух гэтэл хөл цэврүүтэн цайрч таавчиг өмсөлтгүй хавдсан байсан. Харуулын даргад энэ тухай хэлэхэд дээшээ мэдэгдэж анхан шатны эмчилгээ авсан. Эмчилгээний явцад хуруу тайрахаар болж 2 сарын 13нд хагалгаанд орж хөлийн 9 хурууг тайруулсан бүтэн биеийн оншилгоонд ороход элэг өөрчлөлттэй гарсан. 3 хүүхэд 1-р зэргийн хөлдөлт би 3-р зэргийн хөлдөлттэй байсан. Хагалгаанд орохоос өмнө нугасанд гуурс суулгасан. Гуурс сугарч нугас руу идээлснийг цэвэрлэж бүтэн биеийн норкозонд орсон. Эмнэлэгт байх хугацаандаа сэтгэл санааны гүн хямралд орсон энэ бүгдийг даваад гарах тэсвэр тэвчээр надад байсан 3сарын 16нд эмнэлэгээс шарх эдгээгүй байхад гаргасан. Гэрээр боолт хийлгэхтэр хугацаанд эм тариа тос марал их хэмжээний хэрэгтэй байсан tv.8 ирдэг өглөө боолтоо хийлгэжяваад бие хамгаалах чадваргүйг учраас нохойнд хазуулсантелевизд хэлэхээс санаа зовсон.

Би дүүтэйгээ 2-лаа нийтийн байр түрээсэлж амьдардаг яг одоо дүүгийнхээ хяналтан доор байгаа дүү жижиг сажиг юм зарж түрээс хийдэг ээж маань бага байхад авто осолд орж тал харвалт өгч муу яридаг. Өнөөдрийг хүртэл авсан арга хэмжээ шийдтэй хариу байхгүй байна ҮЙЛДВЭРИЙН ОСОЛ гээд акт гаргаж өгсөн 5 6 даргын гарын үсэг тэгээд болоо таг ангиас ирж уулзалз өөрийн биер тусалцаа үзүүлсэн хүн алга. Аргаа бараад МУ ерөнхийлөгч Элбэгдорж-д захидал бичлээ. Цэргийн алба босоо тогтолцоотой гэсэн хэрнээ дээд албан тушаалтнууд өнөөдрийг хүртэл таг . Ар гэрээс маань хөөцөлдөөд өгөх хүн байхгүй туслах хүн байхгүй болохоор ийм байдалтай сууж байна. Гэхдээ сайн санаат Ах Эгч нар маань өнөөдөр ингэж зоригтой хэлхэд хаана яаж хандахад тусалж алхахад тус дэм болж байгаад баяртай байна..бие даан зам гарч чадахгүй байгаа залуу хүүхэд болохоор таяг барихыг хүүссэнгүй өсгийн дээрээ явж байгаад одоо гайгүй болсон энэ хэрэг болсоноос 4 сар боллоо.groupd хамрагдаагүй мөн НДШ цэрэгт байсан хугацаанд төлдөг бичилт хийсэн тамга тэмдэг юу ч байхгүй хүчин төгөлдөр бус байсан .

Харуулын ахлах хийсэн зүйлдээ гэмшиж эмнэлэгт байх хугацааанд хоол унд унаагаар тусалцаа үзүүлсэн.Надад хэн нэгэнг шоронд хийж амьдралаар нь зовоох хүсэл алга тэр хүний дээр байгаа дарга нар зүгээр хараад суугаад Үйлдвэрийн осол гэж тогтоосон хүмүүст гомдолтой байна.Эрүүл саруул цэрэгт явчихаад тахир дутуу болооод магадгүй надад 10 жилийн нас байвал Яах уу? би багадаа мэдрээгүй тэр гэр бүлийн хайрыг том болооод хүсэл мөрөөдлийнхөө төлөө амьдраад сайхан хань ижил хүүхэдтэй болж дүүгээ ээжийгээ сайхан хүн шиг амьдруулж гэр бүлийнхээ төлөө ажиллаж амьдарна гэж бодож байсан. Энэ байдлаас минь болоод эхнэр маань ичдэг хүнтэй сууж чадахгүй наад зах нь хүүхэдтэй болл оо гэхэд ааваа та яагаад нэг хуруутай юм вэ? гэвэл юу гэж харгулах уу энэ мэтчлэн зөндөө асуулт байна.

Ж.Баярцогт


URL:

Tags:

Нэр: Darrell Bosma Огноо: 10 November 2019

Сэтгэгдэл бичих