Төгс бүсгүйгээр нэрлэгдсэн жүжигчин Н.Мөнхсоёл хуримын зар дуулгах уу

Screenshot_3_500x500“Улаан дөрвөлжин”, “Оюутны нууц амраг”, “Зүүдэнд ч оромгүй явдал”, “Хөлтрөг”, “Фэйсбүүкийн од” зэрэг кинонд дүр бүтээсэн жүжигчин Н.Мөнхсоёл чухам энэ үеэс кино найруулагчид мөн үзэгчдийн анхаарлыг ихээр татах болсон билээ. Түүнийг олонд танигдаж эхэлсэн даруйд л жүжигчин хүн бүрийг тойрч биш дайрч гардаг манайдаа хууль шахуу болсон олны хэл ам мөн л дайрсан байдаг. Залуухан, халуухан ганц бие бүсгүйн тухай янз бүрийн мэдээлэл гарах нь энүүхэнд. Гэвч тэрээр нэг ч удаа хариу дайралт хийж байгаагүй бөгөөд шалдар булдар зүйлд ач холбогдол өгч хөөцөлдөх зав байдаггүй гэдгийг нь илтгэх биз. Хэсэг хугацаанд өөрийгөө хөгжүүлж, уран бүтээлээсээ завсарлага авсан Н.Мөнхсоёл “Төгс бүсгүйн зууч” киногоор эргэн ирэв. Харин өнгөц төдий харсан хүмүүс түүнийг дуучин П.Баярцэнгэлтэй бал сарын аялалд явах гэж байгаа бөгөөд дуучин П.Баярцэнгэлийг амрагаараа сонголоо гэх шуум тархсан гэнэ. Угтаа бол тэд “Төгс бүсгүйн зууч” кинонд хамтран тоглосон нь ийнхүү яригдахад хүргэжээ. Дашрамд сонирхуулахад тус кино нь нээлтээ хийгээд удаагүй байгаа ч кино шүүмжлэгчид хийгээд үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа юм байна.

factnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих