“Мүүнчин” гэгдэх Б.Насанбаяраар 29-р сургууль дутав уу?

2q5nq4li3hv87qfvkk3tir1o9o

Боловсролын систем хэрхэн гажуудаж, эрх мэдэлтнүүд нь буруу тийш залж байгаа тод томруун жишээг 29-р сургуулийн ажилчин албан хаагчид нотлон харуулаад буй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг энгийн хүмүүсээс оюун ухаан нь хомс, дутмаг гэж үзэн даапайлах тэдний паянг нэхэн хөөцөлдсөний эцэст захирал Б.Батсайхан гэгч өнөөдөр ажил үүргээ хүлээлгэж өгсөн талаар бид мэдээлсэн. “Бэлэг их өгөөд байгааг бэлгийн дарамт гэж ойлгоод байгаа юм наадуул чинь” гэх түүний яриа олон хүний эгдүүцлийг хүргэж тус сургуулийн багш ажилчид улсын мөнгөөр зүгээр нэг жаргаж суугааг хэвлэлийнхэн баримт нотолгоотойгоор олонд дэлгэсээр байгаа билээ. “Мүүн” гэх гаж урсгалын гол төлөөлөгч тэр ч бүү хэл боловсролын системд тус урсгалыг илүүтэй ихээр нэвтрүүлсэн гэгдэх БСШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга асан Б.Насанбаярын нэр 29-р сургуулийн сүр дуулианд дутав бололтой. Цэнхэр үст Цэрэн буюу иргэн Э.Цэрэндолгор өөрийн цахим хуудастаа “Оюунгэрэлийн тэнэглэлд хязгаар гэж үгүй. Нэг фракци байж болно. Хор уршгийг нь мэддэггүй байж болно. Насанбаярыгаа судлаач, тэгээд. Угаасаа ч улс төрийн төлөвшилгүй ямарч ирээдүй, карьергүй болчихсон улсууд сошиалаар маниасаа долоон дор мөөрөөд суухаас яахав” гэж бичсэн юм. Цагтаа УИХ-ын гишүүний алба хашиж, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд нэрийг зүүж явсан Ц.Оюунгэрэл ингэж өмөөрч үгүйлэх болсон шалтгаан нь юу байв? Нэр төрөө сэргээлгэнэ гэж дайн зарлаж явсан ч шүүх хуралдаа өөрийн биеэр огтоос очиж үзээгүй Б.Насанбаяр боловсролын системээс бүр мөсөн алга болоогүй байгааг түмэн мэднэ. Хүн чанар хийгээд мэдлэг чадвараараа хамгийн сайн боловсон хүчин хэрэгтэй байгаа тус сургуулийн эрх нь зөрчигдөж буй хүүхдүүдийг одоо бүр Мүүнчид болгох нь дутлаа гэж үү?

Эх сурвалж:Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих