Трамп: АНУ БНАСАУ хоорондын хурцадмал байдал томоохон мөргөлдөөнд хүргэж болзошгүй

527-1493351088p1bep7julivpoj8mp541utr14tq1ВАШИНГТОН./TASS/. Вашингтон Пхеньяны хоорондын одоогийн хурцадмал байдал нь томоохон зэвсэгт мөргөлдөөн болон даамжирч магадгүй. Ийм мэдэгдлийг пүрэв гарагт Ерөнхийлөгч Дональд Трамп мэдээлийн “Reuters” агентлагт ярилцлага өгөх үеэр мэдэгджээ.

“Бид Умард Солонгостой томоохон мөргөлдөөнд хүрэх магадлал бий гэдэг нь яриангүй” хэмээн Америкийн төрийн тэргүүн онцлон хэлжээ. Үүнтэй холбоотойгоор АНУ Солонгосын хойгийн хямралыг энхийн замаар шийдвэрлэхийн төлөө байгаа гэдгээ тэрбээр батлан хэлжээ.
“Бид асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэхийг хүсч байгаа ч энэ туйлын их хэцүү” хэмээн Д.Трамп тодотгожээ. 
Үүний зэрэгцээгээр Америкийн Засаг захиргааны тэргүүн БНХАУ-ын дарга Си Жиньпин БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн туршилтын асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг “тун их” чармайж байгаа мөн “мэдээж хэрэг үхэл, цочрол донсолгоо гарахыг хүсэхгүй байгаа” гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. “Тэрбээр ямар нэгэн тохиролцоонд хүрчих юмсан гэж хүсч байгаа гэдгийг би мэдэж байна” хэмээн Д.Трамп хариулжээ. Гэхдээ Хятадын дарга нөхцөл байдлыг үндсээр нь өөрчилж, сайнаар эргүүлж чадахгүй байхыг ч үгүйсгэхгүй гэжээ.
О.Барс 
Эх сурвалж : Монцамэ агентлаг

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих