Хар алтны ирээдүй бүдгэрч эхэллээ

Түүхий нефтийн ханш сүүлийн гурван сарын хугацаанд эрс доошиллоо.

АНУ, Европын концернуудын өр зээлийн уналтаас үүдэж хар алт дэлхийн зах зээлд ээлжит хямрал авчрахад ойртжээ. Цаашид, хөрөнгийн биржүүд дээр түүхий нефтийн ханш баррель тутамдаа 4.4 хувийн алдагдал хүлээж эхлэхэд бэлэн болжээ.

Энэ хандлага дөрвөн хоногийн өмнөөс санхүүгийн зах зээл дээр мэдрэгдэж эхлэв. “Дижитал Глоб” компани Оклахама дахь нөөцөөсөө 4.4 хувийн алдагдал хүлээх болсноо мэдэгдэв. Өнөөгийн байддаар Европын томоохон хэрэглэгч Италийн санхүүгийн байдал тогтворгүй байгаа нь хар алтны ханшийг доголдолд оруулж байна.

Хямралаас үүдэж тус улс газрын тосны импортдоо хориг тогтоож эхлээд байна. Үүний сацуу Грекийн зах зээл туйлын эмзэг байгаа. Олон улсын сан-хүүгийн хандивын ачаар Афин хөл дээрээ бат зогсох тулгуураа олсон. Гэвч үүнд нэлээд цаг хугацаа шаардана. Европын холбооны хөдөлгөсөн хөрөнгө хар алтны ханш унахад мөн л нөлөөлжээ.

Европт хямралд өртөөд буй хоёр ч улс байгаа нь түүхий нефтийн хэрэглээнд хязгаар тавихад хүргэжээ. Үүнээс үүдэж дэлхийн томоохон хөрөнгийн биржүүдэд хувьцаа эзэмшигчид хохиролд орох шалтгаан болж байна. Цаашид хямралын давлагаа АНУ, Их Британийг нөмөрвөл түүхий нефть зах зээлийн хямралд бүр мөсөн автахад хүрээд байна.

Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр ирэх сард түүхий нефть баррель тутамдаа 95.42 ам.долларт хүрнэ гэсэн тооцоо байна. Энэ нь Сингапурын биржээс 10 центээр доошлох үзүүлэлт аж. Өчигдөр Сингапурын бирж дээр түүхий нефть 1.26 ам.доллараар буурсан нь 1.3 хувийн алдагдал хүлээсэн гэсэн үг.

Улмаар өчигдөр бирж хаах мөчид 95.52 ам.доллар байжээ. Энэ нь өнгөрсөн долоодугаар сарын 29-нөөс хойшх хамгийн муу дүр зураг. Ямартай ч энэ оны байдлаар 4.4 хувийн алдагдал хар алтны зах зээлд нүүрлээд байна.

Мэдээж Европын хөрөнгийн зах зээлд түүхий нефть мөн л унасан дүр зураг харагджээ. Лондоны бирж дээр баррель тутамдаа 21 цент буюу 114.35 ам.доллар байгаа нь Европын улсуудад сөрөг үр дагавар авчрахад нөлөөлсөн аж. Гэхдээ түүхий нефтийн ханш зарим тохиолдолд 7.5 хувиар өсөх хандлага ажиглагдаж байна.

Тухайлбал, Нью-Йоркийн бирж дээр өчигдрийн хаалтаар түүхий нефть баррель тутамдаа 18.84 ам.доллараар нэмэгдсэн аж. Эдийн засагчид энэхүү бага зэргийн өсөлтийг түр зуурынх гэж нэрлэжээ. Өнгөрсөн есдүгээр сарын 30-ны байдлаар дэлхийн хөрөнгийн биржүүдэд тухайлбал, Сингапур, Нью-Йоркт мэдрэгдээгүй уналт гэдгийг шинжээчид ярьж байна.

Гэхдээ өнгөрсөн сарын 14-нд баррель тутамдаа 27.88 ам.доллар болж өссөнийг эс тооцвол үүнээс өөр сайн дүр зураг харагдаагүй байгаа юм. Нефтийн ханш гэнэтийн хөдөлгөөнд орсноос хойш Нью-Йорк дахь газрын тосны нийлүүлэлт эрс унаад байна. “Дижитал Глоб” хар алтны ханш суларч эхэлснээс хойш 1.32 сая баррель нефтийн алдагдал хүлээжээ.

Энэ сарын 3-ний байдлаар энэ тоо 28.3 саяд хүрчээ. АНУ-ын ажиглагчдын мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт 250 мянган тонн баррель нефтиэр зах зээлээ бүрдүүлсэн байна. Гэтэл хоёр долоо хоногийн өмнө “Блүүмберг” энэхүү уналтыг урьдчилан сануулж байсан ч эрсдлийг тооцоолоогүй аж.

Т.Батсугар

niigmiin toli


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.