Польш бороонд татвар ногдуулжээ

c7a3c09eac15dafbb349626c6e6bbcb4Польшийн Засгийн газар борооны усанд татвар ногдуулах хуулийн төсөл бэлдэж байна. Одоогийн байдлаар Польшийн Познань, Кошалин, Бельско-Бял, Бытом, Вроцлав зэрэг хэдэн хотод туршилтын журмаар ийм татвар ногдуулсан аж. Борооны татвар хэрэгжиж байгаа хотын оршин суугчид жилд 10-15 доллар төлдөг бөгөөд үүний ачаар хотын төсөв жилд 1,2-2 сая доллараар арвижжээ.

Сайд нарын танхим эдгээр туршилтыг амжилттай гэж үзсэн тул одоо улс орон даяар энэ бодлогоо хэрэгжүүлэхээр болов. Борооны татварыг бүгд төлнө, бизнесмэн наймаачид, хувийн байшин ба орон сууцтай хүмүүс гээд муу усны суваг, ариутгах татвартай бүхэн. Борооны татварын хэмжээ харилцан адилгүй бөгөөд бороо орох талбайн хэмжээнээс хамаарна (борооны ус мэдээж усны хоолой руу урсан орно).

Хувийн байшинтай польш иргэд энэ татварыг эрс эсэргүүцэж байна, тэдний үзэж буйгаар фирм болон дэлгүүрүүдийн эзэд биш харин оршин суугчид л бохирын шуудууны цэвэрлэгээнд мөнгө төлж байгаа аж. Болеславец хотын ус сувгийн дарга Юзеф Круль “Хот маань жилд 3,5 сая тонн бохир усыг зайлуулж цэвэрлэдэг, үүнээс 1 сая нь борооны ус” хэмээн ярилаа. Борооны татварыг авахдаа одоогоор байшингийн дээврийн хэмжээг тарифт заасан мөнгөөр үржүүлж байгаа гэнэ. Гэхдээ Польшийн эрх баригчид удахгүй усны хоолойд тоолуур тавин татвар хураалтаа хөнгөвчлөхөөр төлөвлөж байна.

www.mnews.mn 


URL:

Сэтгэгдэл бичих