Н.Алтанхуяг Үүл баатарт ямар “бэлэг” бэлдэв

527-1493364396149091-29102014-1414549883-1727983788-altanhuyag--(1)Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах хугацаа ойртох тусам АН дотор ассан албан тушаалын төлөөх “гал”  эрчээ аван дүрэлзэж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, АН-аас өрсөлдөх арав хоорондоо толхилцож эхэлсэн гэсэн  үг. Тэр бүү хэл, бие биедээ “сюрприз”  бэлдсэн сурагтай шүү. Зи даргынхаар бол сум тавьж эхэлсэн гэж хэлж болно.

2012-1014 онд Засгийн газрыг тэргүүлж байхад нь цаг наргүй дайрч давшлан, намын шинэчлэл, улс орны ажлыг нь хүртэл мушиг гуйвуулж байсан Э.Бат-Үүлийг Н.Алтанхуяг энэ удаад чадах ажиллагаагаа эхлүүлсэн гэнэ. Товчхондоо, энэ процессыг “өшөө авах” ажиллагаа ч гэж нэрлэж болно. Алтангадасынхан намын дотоод сонгуульд оролцоогүй буюу шинэ дарга С.Эрдэнэтэйгээ Н.Алтанхуяг тэргүүтэн түнжин муутай байгаа ч   далдуур комбигоо найруулж эхэлсэн гэдгийг хэлэх хүн байна. Тодруулбал, тэрбээр нам доторх саналын эрх бүхий  гишүүдтэй  нэг бүрчлэн уулзаж эхэлжээ. Ингэхдээ мэдээж, өөрийнхөө пи арыг хэрвээ сонгогдчихвол дараагийн албаны тушаалын наймаагаа хүртэл үүр, хорооны дарга нартай хийж яваа  тухай чих  дэлсэв. Харин үүний хажуугаар Э.Бат-Үүлийг сонгохгүй  байх, ямар шалтгаан байгаа зэргийг нэг бүрчлэн тайлбарлаад зогсохгүй, үүлэн үст хэзээ ч, яаж ч хаяагаа хадарч болох хүн гэдгийг хүртэл ухуулж яваа гэнэ лээ.
Гэхдээ энэ бол аман тохироо буюу найдваргүй арга учраас баталгаажуулахын тулд Н.Алтанхуягийн зүгээс тодорхой амлалтыг ч өгч гэдгийг хэлэх хүн байна. Үнэндээ  өөрийг нь Засгийн газар тэргүүлж байхад Хотын даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл шиг эсрэг хүн байгаагүй, хувийн өстэй аятай л Засгийн газраас гаргасан аливаа шийдвэрийг эсэргүүцэж, хатуу үг чулууддаг байсан. Эцэст нь Н.Алтанхуягийн Засгийн газрыг хугацаанаас нь  өмнө огцруулж чадсан нь Э.Бат-Үүлийн “гавьяа” гэж АН-ынхан төдийгүй улс төрийн хүрээнийхэн дүгнэдэг. Ингэхээс ч аргагүй, “Н.Алтанхуягийг огцруулах акцыг зохион байгуулж, УИХ-ын гишүүдээс дэмжлэг хүснэ” гэж мэдэгдсэн хүн нь Э.Бат-Үүл. Харин энэ цаг хугацаанаас хойш төдийлөн удалгүй Н.Алтанхуягийн Засгийн газрыг АН-ынхан өөрсдөө зохион байгуулалттайгаар унагаж байв. Харин ийм  нөхцөл байдлын дараа өрсөлдөгчийн ширээнд суусан хоёр өмнөх хойдох өсөө мартаж болно гэж үү.
Ямартай ч  нэр дэвших эрхээ авахаас өмнө  Э.Бат-Үүлийг дарж авах нь Н.Алтанхуягийн туйлын хүсэл болсон  бололтой.
sonin.mn

URL:

Нэр: Иргэн Огноо: 28 April 2017

Ингэж хэмлэлдэж байгаад л том гарын хоол болдог доо.Чаддаг юм бол сөрөг хүчнээ яаж ажиллаж байгаа дээр дүгнэлт хийж нэг санаатай ажиллаачээ.Цаанаас чинь нөгөө нутаг усныхан чинь шахаад байна уу.Нэг бол намаа бод эсвэл нутгаа бод.Батүүл ч гэсэн үе үе гэнэт солиордог доо.МАН энэ том цэнэг тээсэн нөхрийг яаж хамгаалж чадаж байгааг бид мэднэ.Эв нэгдэл хэрэгтэй болохоос эвдрэлцээд юунд хүргэлээ.

Сэтгэгдэл бичих