Энэ өдрийн зурхай /2017.05.03/

12_free-astrology-tools-960x440-800x300Өнөөдөр аргын тооллын 2017 оны тавдугаар сарын 3. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн хаврын адаг хөх луу сарын шинийн 8. Буд гараг. Үнэг одтой, таван шар мэнгэтэй, цагаан бар өдөр.

Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага
: Сансар
Суудал: 
Мод

Өдрийн наран 5 цаг 35 минутад мандан, 20 цаг 09 минутад жаргана. 10:48 цагт сар тал болно. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Өнөөдөр гүйлгээ ухаантай, тавьсан зорилготой, сэтгэлийн тэнхээтэй хувь хүмүүс маш дур булаам байна. Иймээс атаархал хардалтын улмаас дайснууд бий болно. Өөрийн амжилт тэр тусмаа санхүүгийн байдлаа бусдад бүү дэлгэ. Та даруухан байж чадвал олон таагүй зүйлээс зайлсхийж чадна.


ҮХЭР (4/20-5/20)

Энэ өдөр таныг хүнд өдөр хүлээж байна. Хуурмаг итгэлгүй найзуудаас болж сэтгэл санаагаар унах болно. Тэвчээртэй байгаарай. Төлөвлөсөн ажлын биелэлт гэрээний үүрэгтэй холбоотой асуудал үүснэ. Найз нөхөд хамтрагч чинь тусална. Шинэ ажил хайх хэрэггүй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Уран бүтээлийн ба шинжлэх ухааны төслүүдэд зориулсан мөнгө олох, гэр орноо тохижуулахаар ажиллах өдөр. Материаллаг байдлаа өөрчлөх тодорхой оролдлого хийж чадахгүй бол ядаж хэрхэн үүнийг хийх тухай сайн бод, төлөвлө. Харин энэ бодолдоо дэндүү бүү авт.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Бодлогогүй шийдвэр, гоомой алхам нь урьдчилан таашгүй үр дагаварт хүргэнэ. Өөртөө итгэлгүй байдалтайгаар үймээн бужигнааныг сөрөн зогсоход хэцүү байх болно. Үдээс хойш алдаа гаргах бололтой. Өөрийгөө зугаацуулахаас татгалзаж чадахгүй тул санхүүгийн байдал бэрхтэй болно.


АРСЛАН (7/23-8/22)   

Тогтворгүй, түгшүүртэй харьцаатай өдөр. Атаархал дургүйцэл төрүүлсэн асуудлыг хүчээр шийдэхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Замдаа тохиолдох саад тотгорыг зайлуулж, муу зүйлд уруу татагдахгүй байх хэрэгтэй. Таны сэтгэл санаанд байгаа атаа хорсол, муу энерги таны сул дорой байдлыг илтгэж байна. Иймээс сул дорой байдлаасаа нэн даруй салах хэрэгтэй.


ОХИН (8/23-9/22)

Амьдралын тань эрч хүч дээшилж байна. Эргэн тойрныхныгоо бишрүүлж, хүч тэнхээтэй байвал амжилт олох боломж нээгдэнэ. Засаг төрийн болон олон нийтийн байгууллагад хандахад сайн өдөр. Гэнэтийн бэлэг авна. Гэвч аар саархан юманд бүү баярла. Бүтээлч байдал гаргах, бүхий л үйл ажиллагаандаа хүч чадал, авъяасаа гаргахад таатай өдөр.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Энэ өдөр эрхээ хамгаалах, үнэн мөнхийг хайхыг билэгдэнэ. Дотныхоо хүнийг гомдоон доромжилж, худал хуурмагийг ил гарган уудлах хэрэггүй. Харин эрхэм чанараа эргүүлж олоход нь тус бол. Та эрч хүч доройтож мэднэ. Олон хүн ядарч, хайнга, дур сонирхолгүй болно. Ааш зан нь огцом хувирч болно. Дуулж бүжиглэн, хөөрч баясвал сайн. Энэ нь ааш зангаа засч, амьдралынхаа эрч хүчийг нэмэгдүүлэхэд тань тус болно.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Тэмцэлтэй дайчин өдөр. Бие хамгаалах урлагаар хичээллэхэд хамгийн тохиромжтой. Гэвч осол бэртэл авах магадлал өндөр байна. Авто зам дээр ялангуяа жолооны ард анхааралтай байхыг зөвлөж байна.


НУМ (11/22-12/21)

Өнөөдөр танд реалист ба идеалист байдал зэрэгцэн оршино. Тэд ялагдал нь илэрхий болсон байхад ч түүнийгээ хүлээх ямар ч чадваргүй байна. Зөвхөн өөртөө найдан аз жаргалтай төгсгөл ирнэ гэдэгт итгэ. Та хэн нэгний өршөөл энэрлийг хүлээх ёсгүй. Өөрөө амжилтаа байлдан эзэл.


МАТАР (12/22-1/19)

Хүсэл мөрөөдлөө биелүүлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд таатай цаг үе ирлээ. Амжилт, алдар нэр, хүндэтгэл танд ирнэ. Орлого нэмэгдүүлэхэд тохиромжтой нөхцөл байдал бүрдсэн байна. Найз нөхөд, ивээн тэтгэгчийнхээ санхүүгийн тусламжаас бүү татгалз.


ХУМХ (1/20-2/18)

Та төрөлхийн их сэжигч хүн байна. Таны олон өвчин эмгэгийн үндэс нь шижигч зан чинь юм. Байхгүй өвчнөөс айж суухын оронд эрүүл мэндээ шинжлүүлж бүх зүйл хэвийн гэдэгт итгэ. Таны гаргасан амжилт өмнө байгаа асуудлуудтай зүйрлэхэд юу ч биш санагдаж болно. Шаардлагатай төлбөрүүдийг удаан бүү хойшлуул.


ЗАГАС (2/19-3/20)

Энэ өдрийн үйл явдлууд таны ёс суртахууны дүр төрхийг харуулна. Та хувийн сайн сайхнаа бодох эсвэл иргэний үүргээ биелүүлэх гэсэн хоёр сонголтоос нэгийг нь хийх нөхцөл байдалд орж магадгүй байна. Хувиа хичээсэн үзлээсээ татгалзаж сул дорой нэгнийг хамгаалж сур.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих