Н.Энхбаярын шунал хэзээ дуусах вэ

1493972161_7ceafac449ffbbdeeacaba3e5611a9e49e08e8d5Монгол төрийн гурван өндөр албан тушаалыг хашсан цор ганц хүн байдаг нь Н.Энхбаяр. Оймсоо гозолзуулан алга болсон цагаас хойш ард түмэн түүний талд орж, өмгөөлөх болсон нь гэнэн итэмтгий, монгол түмний уужуу ухаанаас л ундран гарах сэтгэл юм. Энэ их сэтгэлийг МАХН-ын дарга Н.Энхбаяр овжноор ашиглаж, өөрийнхөө улстөрийн амьдралд оршин тогтнох түшиг тулгуур, багана болгож иржээ. Өнөөдөр ч энэ байдал үргэлжилж буй.
Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн суудлын төлөө улайран зүтгэж, уухилан тэмцэж байгаа шалтгаан нь шунал, хүслээ үл барьж тэвчихийн зовлонд оршиж буй. Нөгөө л нэг хүний хаанчлалын үеэ эргэн санагалзаж, “дарга аа, дарга аа” гэж дуудуулахын төлөө үхэн хатан зүтгэж байгаа нь энэ. Тэр их шунал хүсэлдээ монголын ард түмний зөөлөн сэтгэлийг жишим ч үгүй ашиглаж байгаа нь үнэндээ л таалагдахгүй байна. Монгол төрийн өндөр албан тушаалыг бүгдийг нь хашсан хүн хуулиа мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэтэл хууль дээдлэх зарчмыг уландаа гишгэж, хуульд үндэслэж гарсан Шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж байгаа нь түүний ямар хүн бэ гэдгийг бэлхнээ илтгэнэ.
Дээрээс нь шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд ард түмний нэрээр түрий барьж, жагсаал цуглаан хийж, олныг бужигнуулж байгаа нь Ерөнхийлөгч байсан хүнд хэр зохих юм болдоо. Иймэрхүү үйлдэл нь Ерөнхийлөгч байсан хийгээд нэр дэвшихээр горилж байгаа хүний гаргах зан авир лав биш байлтай. Монголын ард түмэн таныг хангалттай хамгаалсан. Та ч хангалттай хамгаалууллаа. Эцэст нь Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан таны энэ их шунал хүсэл хаана хүрээд дуусах вэ гэдгийг л асуумаар байна.

URL:

Нэр: Хөх чоно Огноо: 5 May 2017

Шуналтангуудын золиос болсон энэ хүнийг ерөнхийлөгч болго тэввэл жинхэнэ шуналтангууд олно…

Сэтгэгдэл бичих