Киргизстанд 40 минут тутамд сүйт бүсгүй хулгайлж байна

киргизКиргизстанд 40 минут тутамд сүйт бүсгүй хулгайлах ажиллагаа явагддаг байна. Энэ тухай In the NOW сайт “Сүйт бүсгүй хулгайлах-21-р зууны аймшигт бодит байдал” хэмээх бичлэг нийтэлжээ.

Бэр хулгайлдаг уламжлалтай 17 орон байдгийн ихэнх нь Төв Ази дахь “ОХУ-ын зарим хэсэгт” байна гэж тайлбарлаж байна.

Хүний эрхийг хамгаалагч, Human Rights Watch байгууллагын Айгуль Алимкулова сүйт бүсгүйн хулгайд хүмүүс том бүлэг болон үргэлж оролцож байна гэж онцлон тэмдэглэжээ.

“Энд зарим нэг залуучууд түүний болон охины гэр бүл оролцдог. Тосгоны зарим нэр хүндтэй хүмүүс, түүнчлэн харамсалтай нь, шашны удирдагчид оролцож байна” гэж тэр хэлжээ.

Хууль, хүчний байгууллагууд уг хэрэгтэй тэмцдэг ч амжилтад хүрэх нь ховор. Хулгайлагдсан бүсгүйг гэрт нв авчирсан ч тэр дахин хадамд гарах ямар ч нөхцөл боломжгүй болдог байна.

М.Баяр

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих