Афганистан дахь “Лалын улс”-ын толгойлогчийг устгажээ

527-1494205592p1bfionea215bfgsd1sfql90183t1КАБУЛ. /ВВС/.  Афганистан дахь “Лалын улс” бүлэглэлийн толгойлогч Абдул Хасибыг устгажээ.

Энэ тухай Афганистаны Ерөнхийлөгчийн Тамгын газар мэдэгдлээ.
Мэдэгдэлд дурдсанаар, 10 хоногийн өмнө Афганистаны тусгай хүчнийхэн зүүн нутгийн Нангархар мужид ажиллагаа явуулах явцдаа Абдул Хасибыг устгасан байна.
Энэ оны гуравдугаар сард Кабул хот дахь цэргийн эмнэлэгт болсон 30 гаруй хүний аминд хүрсэн халдлагыг түүний даалгавраар үйлдсэн гэж Афганистаны албаны хүмүүс үзэж байгаа юм.
Өнгөрсөн сард АНУ-ын арми Афганистан дахь “Лалын улс”-ын түшиц газарт хамгийн том цөмийн бус бөмбөг хаяж, тус бүлэглэлийнхний ашигладаг байсан хонгилуудыг устгасан билээ.
“Лалын улс”-ынхан Афганистанд халдлага дэлбэрэлт үйлдэх нь нэмэгдсээр байна. Тухайлбал, 2016 оны долдугаар сард Кабул хотод хүмүүс жагсаал хийж байхад тус бүлэглэлийн нэгэн гишүүн амиа золиослон дэлбэрэлт үйлдэж, 80 хүний аминд хүрчээ.
Үүнээс гурван сарын дараа “Ашура” хэмээх гашуудлын ёслолын үеэр амиа золиослогчид хоёр удаа дэлбэрэлт үйлдэн 30 хүнийг хөнөөжээ.
Мөн энэ оны хоёрдугаар сард Кабул хот дахь Дээд шүүхийн байранд амиа золиослогч халдлага үйлдэн 22 хүнийг хөнөөсөн байна.
Тус бүлэглэлийнхэн Афганистан болон Пакистаны аль алинд нь халдлага дэлбэрэлт үйлдэх нь нэмэгдсээр байгаа ажээ.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих