“АСЕМ”-ын хөшигний ард хийгдсэн хулгай 1

1494214961590fe9312fd35АСЕМ-н хөшигний ард хийгдсэн хулгай: АСЕМ-д зориулан БНХАУ-с буцалтгүй тусламжаар өгсөн 70 сая юаны (10,541,374$) хурлын тоног төхөөрөмжийг АСЕМ-ийн хурлын дараагаар алга болжээ. Олон улсын томоохон хурал зохион байгуулах шаардлага гарсан төрийн байгууллагууд дээр дооргүй хөөцөлдсөн боловч сургийг нь гаргаж чадаагүй байна. Учир нь гадаад яамны холбогдох албан тушаалтнууд АСЕМ-аар бэлэглэсэн тоног төхөөрөмж гэж юу байгааг огтхон ч мэдэхгүй байсан бөгөөд АСЕМ-н ажлын алба мэднэ гэж бухсан боловч асемийн ажлын алба нь аль хэдийн ажлаа өгөөд тарсан байжээ.

Шинэхэн гадаад харилцааны сайдаар мундагдуулсаны хүчинд дотоодын нэг жижиг хувийн компанид ямар ч шалгаруулалтгүйгээр энэхүү асар их хэмжээний өндөр үнэ бүхий тоног төхөөрөмжийг хурлын дараа чимээгүйхэн шилжүүлэн өгсөнийг олсон байна! Хэдийгээр БНХАУ-н төр засгаас бэлгэнд өгсөн энэхүү асар их хэмжээний тоног төхөөрөмжийг хэрхэн захиран зарцуулах нь Монгол Улсын засгийн газрын шийдэх хэрэг мэт боловч зүгээр л нэг хувийн компанид, ямар ч тендер, ямар ч шалгаруулалтгүйгээр өгсөн нь хардлага дагуулж байгаа юм. АН-н Гадаад Хэргийн Яамны эрх мэдэлтнүүдийн үйлдэл үү? МАН-н Гадаад Хэргийн Яамны эрх мэдэлтнүүдийн үйлдэл үү? АСЕМ-н ажлын албаны үйлдэл үү? гэдэг нь ихээхэн сонирхол татаж байгаа юм.

Ямартай ч 10 сая долларын тоног төхөөрөмжийг хамтын ажиллагааны гэрээгээр ямар ч шалгаруулалтгүйгээр авахад томоохон хор, ихээхэн авлигалын асуудал явагдсан нь тодорхой байгаа юм. Төрийн байгууллагын томоохон албан тушаалтны хэлж байгаагаар төхөөрөмжийг авсан компани нь Монголд саяхан болсон томоохон олон улсын хурал дээр төхөөрөмжийг нь ажиллуулж өгөхдөө 6 сая төгрөгийг суурилуулалтын хөлс гэж нэхсэн бөгөөд энэ компанитай асемийн ажлын албаны хэвлэл мэдээллийн албыг хариуцан ажиллаж байсан нэгэн холбож өгсөн байдаг юм байна. Бүхэл бүтэн 2 тивийн уулзалтаар түрий барин түмэн зовлон тоочиж Монгол Улсын нэрийг улалзуулан байж гуйж авсан тоног төхөөрөмжийг төрийн түвшиний томоохон арга хэмжээнүүдэд л ашиглаж байвал зохистой мэт. Энэ чиглэлээр мэргэшиж гадаад дотоодын бүх томоохон арга хэмжээнүүдэд хурлын тоног төхөөрөмжийг нь ажиллуулж ирсэн Төрийн холбооны газар, УИХТГ болон Гадаад хэргийн яамны инженер техникийн алба гэх мэт мэргэшсэн байгууллагууд тэдний инженер техникийн ажилтнууд байсаар байтал төр 10.5 сая долларын бэлэгийн тоног төхөөрөмжийг ямар ч шалгаруулалтгүйгээр хувийн жижиг компанид хүлээлгэн өгчээ.

Тэр арын хаалгатай удахгүй авлигын хэрэгт ч татагдаж мэдэх компани хэн болох нь удахгүй тодорно байхаа гэж найдаж байна. Экс ерөнхийлөгч Н. Энхбаярыг 3 сая долларын хэргээр аавынд суулгаж дөнгөсөн Авлигатай Тэмцэх Газар АСЕМ-н хөшигний ард хийгдсэн 10.5 сая долларын тоног төхөөрөмжийг зувчуулсан хэргийн мөрөөр орхуу эсвэл нүдээ аниад өнгөрөх үү? Дам сонсохнээ сансарын холбооны төхөөрөмж зардаг, Циско брэндийн тоног төхөөрөмжүүдийг зарах албан ёсны эрхтэй гэж худал хэлэн Цискогийн тоног төхөөрөмжийг Монголд борлуулж байгаад Циско корпорацид баригдан хар жагсаалтанд орж бандуулсан компанийн нэр дуулдаж байна.

MONGOLIINMEDEE.MN


URL:

Сэтгэгдэл бичих