Сүүхэйтэй эр.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг Ардын намынхныг өмнөө “сөх­рүүлж” чадлаа. Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлах гэж хоёр намын бүлэг хэсэг жүжиг тавьсны эцэст арайхийж зөвшилцөлд хүрлээ. Тэгэхдээ Ардын намынхан Ард­чилсан намынханд бууж өгөх маягаар асуудлыг нэг тийш нь шийдвэрлэхээр болов. Бүлгийн дарга Ч.Сайханбилэгийн хэлэх дур­тай үгийг “Манай намын бү­лэг завсарлага авлаа” хэмээн то­дорхойлчихвол буруудахгүй  байх. Учир нь тэд өөрсдөд нь таа­лагдахгүй, ашиггүй саналыг нөгөө бүлгийн зүгээс тавибал завсарлага авчихдаг зантай. Гэхдээ энэ нь хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн бүрэн эрх болохоор хэн ч юу ч хэлэх эрхгүй юм. Ийм жишээ гэвэл олон. Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилох асуудалд Ардчилсан намын бүлэг завсарлага авчихсан байгаа. Мөн Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн най­руулгын төслийг өнгөрсөн чуул­ганаар хэлэлцэх үеэр завсарлага авч, УИХ-ын үйл ажиллагааг гацааж байсан юм. Ямарваа нэгэн үйл ажиллагааг гацаах, завсарлага авах арга хэрэглэсэн хэдий ч бүлгийн дарга Ч.Сайханбилэг намынхаа саналыг Ардын намынханд хү­лээн зөвшөөрүүллээ. Улс төрд хөл тавихаасаа өмнө сэтгүүлч хийж байсан энэ төрийн түшээ сэтгүүлчдийг байнгын хорооны хуралдааныг сурвалжлуулахгүй хэ­мээн гөжүүдэлсэн удаатай. Мөн интер­нэтийг айл бүрт түгээнэ  хэмээн уриалж, сонгуульд ялалт байгуулж байсан сүүхэйтэй эр.

Эх сурвалж “Нийгмийн цаг агаар”

URL:

Сэтгэгдэл бичих