Цацраг идэвхт бодист хордсон Аборигенчуудад эрүүл мэндийн тусламж үзүүлнэ

7203e6bc3bcace47fe77be039a6dfe6fИх Британи улс цөмийн туршилт хийх үеэр цацраг идэвхт бодист хордсон Австралийн уугуул иргэдийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулж, эмчилгээ хийнэ гэж Австралийн Засгийн газар мэдэгдлээ.

1952-1963 онд Их Британи улс Австралийн өмнөд нутагт орших Маралинга ба Эму цөмийн туршилтын талбайд болон Австралийн баруун нутгийн Монтебелло арлуудад атомын бөмбөг дэлбэлэн туршилт хийж байсан юм.

Эдгээр нь алслагдсан зэлүүд газар хэдий ч Австралийн уугуул иргэд болох аборигенчууд нүүхээс өөр аргагүйд хүрч байжээ.

Тэнд үлдсэн хүмүүс цацраг идэвхт бодист хордож, хожим нь эрүүл мэндийн асуудалтай болсон байна.

“Уугуул иргэд дайнд оролцсон ахмад дайчдад олгодог “Алтан карт”-ыг авна. Ийм карттай хүмүүсийн эмчилгээний төлбөрийг төрөөс хариуцдаг” гэж Австралийн Ахмад дайчдын асуудал эрхэлсэн сайд Дан Теан хэлэв.

Цөмийн туршилтуудыг Австралийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр хийж байжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Сэтгэгдэл бичих