АТГ-ААС ХОЁР ХЭРЭГТ ЭРҮҮ ҮҮСГЭН ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

olloo_mn_1494390937_olloo_mn_1493709790_eb2356fa5155dca49af6d2b931ba328eАвлигатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 13 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 30 гомдол мэдээллийг шалгажээ.

Үүнээс хоёр гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, таван гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах,нэг  хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.

Мөн эрүүгийн 53 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас хоёр хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, хоёр хэргийг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор 49 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Түүнчлэн шинээр хоёр хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.