Олимпус компани ашиг орлогоо нуун дарагдуулж байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ

Японы оптик тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Олимпус компани ашиг орлогоо нуун дарагдуулж байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Олимпус компани Английн нэгэн компанид эмчилгээний тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээгээ биелүүлэхдээ консалтингийн зуучлагч компанид мөнгөө төлөхдөө дундаас нь хөрөнгө оруулалтын орлого зарлагаа нуун дарагдуулсан байна.

Компанийн албаны төлөөлөгчдийн мэдээлж байгаагаар Олимпус компани 90-ээд оны эхнээс эхлэн гадны хөрөнгө оруулалтын мөнгөний талаарх тайлан дансаа гаргахгүй хойш тавьж байжээ. Мягмар гаригт гаргасан компанийн тайланд Английн Жирус Групп компанид нийлүүлсэн тоног төхөөрөмжийн төлбөр мөнгийг консалтингийн фирмээр шилжүүлэн авахдаа хууль бус орлого зарлагаа нөхөж, орлогоо нуун дарагдуулсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.