Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан

thumb.php_Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хуурай, халуун салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2017 оны 05-р сарын 15-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 25 хэм дулаан байна.


2017 оны 05 дугаар сарын 15-ны 20 цагаас 05 дугаар сарын 16-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө хэм 2-4 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 30-32 хэм дулаан байна.


2017 оны 05 дугаар сарын 17-ноос 05 дугаар сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, 18-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 18-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, 19,20-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 17-нд ихэнх нутгаар халуун байх боловч 18,19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.



URL:

Сэтгэгдэл бичих