Олимпийн аварга улсын аварга болов

Монголын жүдо бөхийн холбооноос анх удаа хэвтээ барилдааны улсын аварга шалгаруулах тэмцээнийг өчигдөр Спортын төв ордны “Б” зааланд зохион байгууллаа. Жүдо бөхийн хэвтээ барилдааныг хөгжүүлэх, тус тэмцээнээр дамжуулж хүүхэд, залуучуудад жүдо бөхийн хэвтээ барилдааныг сурталчлах, хичээллэх дур сонирхлыг нь нэмэгдүүлэх зорилготой тус тэмцээнд 10 байгууллагын эрэгтэй 56, эмэгтэй 42 тамирчин ородцож, эрэгтэйчүүдийн 60, 73, -90 ба +90 кг, эмэгтэйчүүдийн 48, 57, -70 ба +70 кг-ын жинд аваргуудаа тодруулав. Тэмцээнд Бээжингийн олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар нар зодоглосон бөгөөд тус тусын жиндээ аваргалсан.

Монголын жүдо бөхийн холбоо, Төв аймгийн жүдо бөхийн холбоотой хамтран “NE WAZA-2011” нэрээр зохион байгуулсан тус тэмцээний медальтнуудыг танилцуулж байна.

Эрэгтэй:

60 кг
1.Д.Амартүвшин (Хилчин)
2.Ч.Марал-Эрдэнэ (Хангарьд)
3.Г.Уламбаяр (Аварга)
3.Д.Гансүх (Тэмүүжин)

73 кг
1.Х.Цагаанбаатар (Сүлд)
2.Г.Алтанбагана (Тэмүүжин)
3.Г.Болдбаатар (Хангарьд)
3.Б.Хишигбаяр (Алдар)

-90 кг
1.Д.Мөнхбаясгалан (Женко)
2.Р.Анхбаатар (Алдар)
3.Х.Цогтгэрэл (Алдар)
3.Б.Жанчивдорж (Хүч)

+90 кг
1.Н.Түвшинбаяр (Женко)
2.Б.Тэмүүлэн (Женко)
3.Д.Пүрэвдорж (Хангарьд),
3.Б.Амбасэлмаа (Хангарьд)

Эмэгтэй:

48 кг
1.Б.Цэрэнчимэд (СХД)
2.П.Буянхишиг (Женко)
3.Т.Мөнхжаргал (СХД)
3.О.Анужин (Тэмүүжин)

57 кг
1.М.Уранцэцэг (Женко)
2.Б.Бат-Эрдэнэ (ОБЕГ-Аврагч)
3.Ч.Аззаяа (Хилчин)
3.Г.Отгонцэцэг (Тэмүүжин)

-70 кг
1.М.Нямжаргал (Женко)
2.С.Энхзаяа (Алдар)
3.С.Энхчимэг (Хилчин)
3.С.Адилцэцэг (Женко)

+70 кг
1.П.Лхамдэгд (Женко)
2.Д.Золжаргал (Женко)
3.Э.Хандармаа (Женко)
3.Г.Гантогос (ОБЕГ-Аварга


URL:

Сэтгэгдэл бичих