“Мими” бодистой холбоотой хэргийг Зөрчлийн тухай хуулиар шийтгэнэ

1494927513591ac899f15c3УИХ-аар Эрүүгийн хуулийг хэлэлцэн баталсан билээ. Эрүүгийн хуулийг шинэчлэн батласнаар хуулийн гадна талд үлдэж орхигдоод байсан “Мими” хэмээх хорт бодистой холбоотой хэргүүдийг Эрүүгийн хуулиар биш, Зөрчлийн тухай хуулиар зохицуулж шийтгэхээр болоод байгаа юм.

Тодруулбал, “Мими” хэмээх мансууруулах төрлийн хорт бодисыг урд хөршөөс оруулж ирсэн болон бусдад худалдаж, зарж борлуулах, том оврын машин жолооддог жолооч нар хэрэглэж бүр донтож байна гэсэн мэдээлэл байнга гарсаар байгаа юм. Ийм бодистой холбоотой хэргээр шүүхээр шийтгэгдсэн хүн ч байгаа юм.

Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн аль зүйл заалтанд “Мими” гэх нэртэй бодисийн хэрэглээг хамааруулж, шийдвэрлэх болсон талаар УЕП-ын туслах, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсай “УЕПГ-аас судалгаа хийж үзэхэд энэ бодис өөрөө мансууруулах төрлийн бодисын тодорхой төрлийг өөртөө агуулдаг, эм болоод бусад бодисын түүхий эд болдог бодис болох нь тогтоогдсон.

Эмийн түүхийн эдийг хууль бусаар хилээр нэвтрүүлсэн тохиолдолд Эрүүгийн болон Захиргааны хариуцлага хүлээлгэдэг хуулийн зүйл заалт одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулинд байхгүй. Тийм учраас энэ төрлийн хэргийг шийдэхэд хүндрэл учирч байсан. Энэ бодис нь эмэнд ч хамаарахгүй, бодис, бэлдмэлд ч хамаарахгүй.

Мөн Эрүүгийн хуулинд “Хууль бусаар эм эмнэлгийн хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, хадгалах, түгээх, худалдаалах” гэдэг зүйл анги байгаа. Гэтэл эм эмнэлгийн хэрэгсэлд “Мими” хамаарахгүй болчихож байгаа юм.

Тэгэхээр “Мими” гэдэг нь юу юм бэ гэхээр кофейныг химийн аргаар гаргаж аваад хоол унданд хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээрээ болгож хэрэглэдэг зүйл болчихоод байгаа.

Кофейн бол шош, жимс гэх мэт 60 гаруй ургамлын төрөлд агуулагддаг, бидний хамгийн сайн мэдэхээр кофе, цайны навч, кока кола болон энергийн ундаануудад ихээр агуулагддаг. Кофейныг химийн аргаар синтезлэж хоол болон ундаа, нэмэлт тэжээл, эм тарианд хэрэглэдэг. Кофейн нь хүн бүрт адил үйлчилгээ үзүүлдэггүй бөгөөд хувь хүний биеийн онцлог болон хамт хэрэглэсэн бүтээгдэхүүнээс нь хамаараад үйлчилгээ нь харилцан адилгүй байна.

“Мими” бодис сэтгэл түгшилт, донтолт, судас нарийсалт, даралт ихсэх, хөдөлгөөн удирдах чадамж багасгах, шээс ялгаруулалтыг хурдасгах зэрэг сөрөг нөлөөтэй болох нь тогтоогдсон.

Тиймээс Улсын Ерөнхий прокурорын газраас Хууль зүй дотоод хэргийн яаманд энэ асуудлаар тодорхой танилцуулга хүргүүлсэн. Үүнийг хууль тогтоомж болгож хуульчилж шийдэх нь зүйтэй гэж үзсэн. Улсын Их хурал ч дээр ч энэ асуудал яригдсан.

Тиймээс Улсын Ерөнхий прокурорын газраас Хууль зүй дотоод хэргийн яаманд энэ асуудлаар тодорхой танилцуулга хүргүүлсэн.

Үүнийг хууль тогтоомж болгож хуульчилж шийдэх нь зүйтэй гэж үзсэн. Улсын Их хурал ч дээр ч энэ асуудал яригдсан. “Мими” бодис нь тодорхой эм болоод бусад бодисын эмийн түүхийн эд болдог бодис болох нь тогтоогдож байгаа тул хуулиар хариуцлага хүлээлгэх гарцтай болж байна. Тодруулж хэлбэл, Мансуурах бодисын найрлагад ордог түүхий эд болох нь тогтоогдвол Эрүүгийн хуулиар бусад тохиолдолд Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ гэсэн үг юм” гэлээ.

О.Сайхан

http://www.zaluu.com/read/12b10af4g


URL:

Сэтгэгдэл бичих