Өмхий үнэрт угаартаж үхлээ, Хотын дарга нараа

olloo_mn_1439511376_331ef15d753a9010055e2a05a59cbdbigНийслэлчүүд бохиртоо живж байга атухай сүүлийн хэдэн жил хэвлэлээр бичигдэж бөөн л асуудал болсон. Нийслэлийн Төв цэвэрлэх байгууламж хуучирч муудсан, сэргээн засварлах, урсгал засвар нэртэйгээр нэлээд их хэмжээний төсөв, төсөл цутгасан ч хэдэн дарга нарын шахааны бизнес гэх аргад найрагдаж аманд ч үгүй хамарт ч үгүй болчихсон гэдэг. Үүний балагаар өнөөдөр нийслэлчүүд нилэнхийдээ өмхий үнэртээ угаартаж сууна. зуны гурван сар, намрын налгар өдрүүдэд энэ байдал  үргэлжилнэ гэхээр аймшигтай санагдаж байна.

Ингэж бодохоор үе үеийн хотын дарга нарт гомдох юм. Гомдох ч багадаад байна. Өнгөрсөн жилээс цэвэрлэх байгууламжийн үнэр хотын төвийг бүрхсэн. Өдөр шөнөгүй ийм үнэр үнэрлэж, бохир агаараар амьсгалж байгаа иргэд яаж эрүүл байх билээ.

Өнгөрсөн жилээс хотын төвөөр үнэртэх болсон бохирын үнэр эрхэм дарга нарт нэгийг бодогдуулах болов уу гэсэн бас л байдаггүй. Уг нь УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос төв цэвэрлэх байгууламж өнөөгийн нөхцөл байдал, шинэ цэвэрлэх байгууламж барих асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийж салбарын бүхий л төлөөллийг оролцуулсан. Анх удаагаа салбарынхан, хөрөнгө оруулагчдыг нэг дор цуглуулан сайн муу, сайхан муухайгаа хэлэлцэн шинэ цэвэрлэх байгууламж болох арга замыг эрэлхийлсэн. Олон улсын хандивлагчид цэвэрлэх байгууламжийн асуудалд тун нааштай хандаж хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж болох тухай мэдэгдсэн. Тиймээс хэлэлцүүлгээс Засгийн газарт зөвлөмж гаргаж шинэ цэвэрлэх байгууламжийг олон улсын жишигт хүрсэн, үинэ технологи бүхий орчин үеийн стандартын дагуу барихыг уриалсан. Ажлын хэсэг ч гарч ажилдаа орлоо гэж байв. Шуурхай эхэлсэн ажил өнөөдөр Засгийн газарт үдлээд удаж байна.

Уг нь хэлэлжүүлгийн үеэр ярьж байснаар өдийд шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажил эхэлчихсэн нийслэлчүүдэд итгэл найдвар төрүүлэх байлаа. Өвөл нь утааны хор ярьж угаартдаг бол урин цагт нь бохироо ярьж угаартдаг болчихоод байна. Эрхэм дарга нарын гэр, албан тасалгааны цонхоор өмхий үнэр орж л байгаа байх. Үр хүүхэд тань адилхан угаартаж л байгаа. тэгсэн ч хамаагүй юу.

Хагас зууны хэдийнэ элээчихсэн төв цэвэрлэх байгууламжийн халааг авах шинэ байгууламж хэзээ цаасан дээрээс босож газар сүндэрлэхийг таашгүй.

Г.Санчир

times.mn


URL:

Сэтгэгдэл бичих