Өнөөдөр томоохон зах, худалдааны төвүүд амарна

1495246042591fa4dad57c0Энэ сарын 20-нд буюу өнөөдөр “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэнэ. Үүнтэй холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй юм байна.

Манай улс энэ өдрийг найм дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. “Автомашингүй өдөр” “Улаанбаатар марафон-2017” олон улсын гүйлтийн тэмцээн болно. Тэмцээнийг зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлах юм.


URL:

Сэтгэгдэл бичих