Б.Ариунцэцэг: Надад оноогоо өгсөн хүмүүсээс би гуйгаагүй шүү дээ

17626389_1322419104470927_6671978660666079624_n_500x500“Яг түүн шиг” 2 шоуны найм дахь дугаарын ялагчаар жүжигчин Б.Ариунцэцэг тодорсон билээ. Тэрбээр “Хар сарнай” хамтлагйин С.Амармандахыг дуурайснаар ийнхүү ялагч болсон. Гэсэн хэдий ч түүний ялалтаас болж сошиалд багагүй маргаан үүсээд байна. Тиймдээ ч жүжигчин Ариука  “Намайг дэмжсэн бүх хүмүүст баярлалаа. Нэг зүйлийг хэлмээр санагдаад болохгүй юм. “Яг түүн шиг” хэмээх гайхалтай шоунд оролцож байгаадаа нэг бодлын харамсаж, нөгөө талаараа хичээж зүтгэж байна. Учир нь үзэгчдийг уйдаахгүйн тулд “Боловсрол” телевизийн хамт олон болон найман оролцогч бид чадлаараа хичээж байгаа билээ. Энэ сайхан шоуг зохиож байгаад баярлах ёстой байтал, оролцогч нарыг хооронд нь муухай сэтгэгдлээр өрсөлдүүлж, бие биенийх нь сэтгэлд сэв суулгахаар муухай хандлага ажиглагдаж байна. Би  уг нь ингэж гомдоллоод байдаг хүн биш. Ээж болсонтой холбоотой байх” хэмээжээ. Мөн оролцогчдын онооны тухайд тэрбээр “Энэ бол шоу би хэн нэгнийг өрөвдөх хэрэг үү. Бүх зүйл шударга л болж байна. Би танд таалагдахгүй байж болно. Бид бүгд адилхан хөдөлмөрлөж байгаа. Яах гэж нэгнийгээ ингэх ёстой юм. Би энэ шоунд байгаагаараа л байгаа. Юу нь болохоо байчихаад байгаа юм. Надад оноогоо өгсөн хүмүүсээс би гуйгаагүй шүү дээ. Түрүүлсэн нь хүртэл буруу болдог болчихсон хорвоо юм уу” хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ.
Эх сурвалж http://www.info.mn

Б.Ариунцэцэг: Надад оноогоо өгсөн хүмүүсээс би гуйгаагүй шүү дээ
Б.Ариунцэцэг: Надад оноогоо өгсөн хүмүүсээс би гуйгаагүй шүү дээ

URL:

Нэр: Anonymous Огноо: 22 May 2017

Teneg huuhen

Сэтгэгдэл бичих