Туркэд дахин газар хөдөллөө

Өнгөрсөн сарын 23-ны өдөр Туркийн Ван мужид 600 хүний амийг авч одсон аймшигт газар хөдлөлт болоод удаагүй байтал дахин энэ нутагт 5.6 магнитудын хүчтэй газар хөдөлж зургаан давхар зочид буудал нурж унаснаас дөрвөн хүн амиа алдсан байна. Нурангин доор 100 орчим хүн дарагдсан байж болзошгүй байна хэмээн BBC мэдээллээ.

Чичирхийлэл орон нутгийн цагаар өчигдөр 21:23 цагт болсон ба голомт нь Ван мужаас 15 км-ийн зайтай орших Эдремит дүүрэгт байжээ.

Туркийн ерөнхий сайдын орлогч Бешир Аталай тус хотод сургууль болон хэд хэдэн айлын байшин гээд 20 орчим барилга байгууламж эвдэрч хэмхэрсэн тухай мэдэгдсэн байна.

Аврагчдын баг болон түргэн тусламжийн машинууд зочид буудлын нурангинд дарагдсан  хохирогчдыг аврахаар яаралтай очжээ. Нурсан зочид буудалд өмнөх газар хөдлөлтийн дараа аврах ажиллагаанд оролцож байсан аврагчид болон сэтгүүлчид буудалласан байжээ. Одоогоор 11 хүнийг эсэн мэнд гаргаж аваад байна гэсэн мэдээлэл ирээд байна.

А.Цацрал


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.