Казахстан манайд 24 сарын дотор 20 сая долларын өр төлнө

9422

Казахстаны төрийн өмчийн “Балхашмыс” компани 1994-1995 онд манай уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрээс тухайн үеийн ханшаар 11 сая долларын зэсийн баяжмал аваад мөнгөө төлж чадаагүй байхдаа 1998 онд дампуурсан. Үйл ажиллагааг нь үргэлжлүүлж авсан залгамж компани нь дээрх өрийг төлөхөөс татгалзаж манай тал шүүхээр заргалдаж эхэлсэн байдаг. Улмаар уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр энэ асуудлаар Засгийн газарт хандахад хүрсэн.

Хоёр улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд нарын хэмжээнд энэ асуудал яригдсаар бүтэн 20 жилийг ардаа орхисон юм.

Казахстаны төлөх өр эхлээд 11 сая доллар байсан ч 2008 онд Монгол Улсын Сангийн  сайдаар ажиллаж байсан Ч.Улаан казахстаны сангийн сайдтай ярилцаж хүү тооцон нийт дүнг нь 20 сая доллар болгосон юм байна.

Ийм учраас Казахстаны тал өнөөдрөөс эхлээд Монгол Улсад сар бүр 880 мянган доллар төлж дээрх өрийг 24 сарын дараа гэхэд бүрэн төлж дуусгахаар болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих