Амаржиж буй эхчүүдийг “тарчлааж” байгаа барилга хэнийх вэ?

1495612160_bbНийслэлийн хоёрдугаар амаржих газар буюу “Хүрээ” амаржих газартай зэрэгцээд нэгэн барилга баригдаж байна. Барилгын улирал эхэлж, энэ багахан хугацаанд их ажил амжуулаад авахыг хэн бүхэн л бодох байх. Энэ ойлгомжтой. Гэвч төрөх эмнэлэгтэй зэрэгцээд барилга барьж, шөнө, өдөргүй нүднэ гэдэг хэтэрхий харгис үйлдэл юм. 10 сар  тарчилж, минутын зайтай төрөх гэж дуншиж байгаа эхчүүд, олдсон 30 секунтэд амрах гэтэл хажууд нь зуурмаг цутгаад, хэл нь ойлгогдохгүй улсууд шулганачих юм. Энэ дуу чимээ төрсөн эхэд битгий хэл, нярай, ажиллаж байгаа эмч ажилчдад ч хүндрэлтэй байгаа байх даа. Хүний мөс гэж алга болж дээ. Газар л олдвол хэнийг ч үл хайрлан барилга барих юм даа. Уг нь хуулиар 22.00 цагаас хойш барилгын ажлыг зогсоох ёстой.

 

undesten.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих