Монголын эдийн засгийг сэргээх ирэх гурван жилийн он тоолол эхэллээ

f9c9cefed0bfcb4cgreat2017 оны тавдугаар сарын 24. Энэ өдөр Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөл Монгол Улсад “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр ” хэрэгжүүлэх шийдвэр гаргалаа. Тус сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер “Монгол Улсын талаар бид өөдрөг үзэлтэй байгаа. Хөтөлбөр хэрэгжүүлэх болсон шалтгаан нь энэ ” хэмээн товч мэдээллэснээр Сангийн сайд Б. Чойжилсүрэн, дэд сайд Х.Булгантуяа болон тус сангийн төлөөлөгчдийн хамтарсан хэвлэлийн бага хурал эхэлсэн юм.

38.6 САЯ АМ.ДОЛЛАРААР ТӨСВИЙН АЛДАГДЛЫГ НӨХНӨ ГЭЖ ХАРДАХ ХЭРЭГГҮЙ

Тэдний хувьд 2017 он гарахтай зэрэгцэн олон удаагийн уулзалх, яриа хэлэлцээр хийсний зэрэгцээ хөтөлбөр хэрэгжүүлэхзд үр дүн гарах баталгаа болохуйц олон шаардлага, шалгуурыг манай тавд тавьж байсан юм. Тэдгээрийг харгалзан Засгийн газраас нэр бүхий долоон төрлийн татвар нэмэх саналаа УИХ-д өргөн барьж, төсвийн тодотголоор хэлэлцэн батлуулсан байгаа. Хэдийгээр энэ бүхэн нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарах нь олон байсан ч эцсийн бүлэгт ирээдүйн сэргэлт чухал уу, өнөөдрийн хүндрэлтэй гар барих уу гэсэн хоёр сонголтоос хоёр дахийг нь эрх баригчид сонгосон байгаа.

Олон улсын валютын сан ч дээрх сонголтыг үндэслэн өчигдөр шийдвэрээ гаргаж, Засгийн газрын эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрийг 434.3 сая ам.доллараар санхүүжүүлэхээ зарласан нь энэ. Ингэхдээ эхний ээлжийн санхүүжилт болгож 38.6 сая ам.долларыг Монголбанкинд байршуулж, төлбөрийн тэнцлийг хангахад зориулахыг үүрэг болгосон байна. Гол нь, ийн зарцуулалтыг нь тодорхой зарласнаар сөрөг хүчний зүгээс “Олон улсын валютын сангийн дэмжлэгээр төсвийн алдагдлыг бууруулах гэж улайрч байна” гэсэн хардлага ор хоосон зөгнөл байжээ хэмээн дүгнэж болох биз.

5.5 ТЭРБУМЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЭМЭЛТ БОЛОМЖУУД

Мөн уг хөтөлбөрийн хэрэгжилтийг дагаад гарах дараагийн эерэг нөлөө бол Азийн хөгжлийн банк, дэлхийн банк, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, Хятад зэрэг орнууд санхүүгийн дэмжлэг үзүүлэх яриа хэлэлцээрээ хэрэгжүүлж эхлэх шийдвэр баталгаажих явдал юм. Учир нь, дээрхи улс орны төрийн тэргүүнүүд дор бүрнээ Олон улсын валютын сангийн хөтөлбөр батлагдсан тохиолдолд бид хөнгөлөлттэй зээлийн тусламж үзүүлнэ хэмээн учирласан нь саяхных. Жишээ нь, нэн тэргүүнд
онцлох дэмжлэг бол Хятадын Ардын банк Монголбанктай хамтарч байгуулсан своп хэлцлээ гурван жилээр сунгах боломжтой гэдэг санал. Мөн УИХ-ын дарга М.Энхболдын айлчлапын үеэр амласан 850 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгох амлалт байна. Тус улсын Ерөнхий сайд Ш.Абэ уг зээлийн талаар “Монголын эдийн засгийг эрүүлжүүлэх, өөрчлөлт шинэчлэл хийхэд тус болоосой хэмээн хүсч байна” тухайн үед онцолж байсан. Энэтхэг улс 2016 оны сүүлчээр буюу арванхоёрдугаар сард тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгож, газрын тосны салбарын бүтээн байгуулалтыг дэмжихээ илэрхийлсэн. Өмнөд Солонгос 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр эрчим хүчний салбарт санхүүжилт хийхээ зарласан. Санхүүгийн бодит дэмжлэг энэ мэт үргэлжилсээр 5.5 тэрбум ам.долларыг бүрдүүлэх бөгөөд Олон улсын валюлын сан эдгээрт зуучлалын үүрэг гүйцэтгэнэ хэмээн ойлгож болно. Үүн дээр мэдээж өнгөрсөн хагас жилийн хугацаанд яригдсан бусад улс орноос олгох зээлийн эх үүсвэр ч нэмэгдэнэ гэдгийг сануулая.

ТӨЛӨВЛӨЖ БУЙ ГУРВАН ЖИЛИЙН ДАРААХЬ ҮР ДҮН

Ийнхүү өнөөдрийн тодорхой болсон зээлийн хөтөлбөр батлагдаж хэрэгжих хугацаа ирэх гурван жилээр хэмжигдэх бөгөөд энэ он жилүүдэд эдийн засгийн сахилга батад улсаараа суралцах, төсвийн үрэлгэн зардлыг бууруулж, зөв бодлогыг ирээдүйд “өвлүүлэн” үлдээхийн эхлэл гэдгийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн ч, Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгч Нэйл Сакер ч онцолж байв. Наад зах нь, иргэд олон нийтийн зүгээс хүсэн хүлээж буй арилжааны банкнуудын үйл ажиллагааг сахилгажуулах, өөр бусад бизнесээ санхүүжүүлдэг эмх замбараагүй байдал цэгцэрнэ гэж харах хэрэгтэй. Хөтөлбөр хэрэгжүүлэх тухай яриа хэлэлцээр эхлэхтэй зэрэгцэн Олон улсын ватотын сан уг шаардлагыг олонтаа тавьж ирсэн юм. Өөр бусад хамтдаа төлөвлөсөн буюу төлөвлөж буй гурван жилийн дараахи
үр дүнгээс мэдээллэе. Нэгд, төсвийн орлого, зарлагын тохироо хийж, хэрэгжүүлснээр өрийн хэмжээ өмнөх тогтвортой түвшиндөө буцаж очно. Хоёрт, Монголбанкны зрх үүргийг тодотгон, засаглал, бие даасан байдлыг бэхжүүлнэ. Гуравт, арилжааны банкны системийн их бүрэн үнэлгээ хийж, банкуудын санхүүгийн байдал, эрсдлийг даах чадварын төвшинг тогтооно. Дөрөвт, хөтөлбөрийн хүрээнд зөвхөн уул уурхайд түшиглэсэн эдийн засгийг солонгоруулах бодлогыг дэмжиж, өрсөлдөх чадварыг сайжруулна. Тавд, нийгмийн эмзэг бүлгийг хамгаалахад чиглэсэн халамжийн чухал арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж, боловсрол, эрүүл мэндийн салбарт түлхүү ач холбогдол өгч дэмжинэ. Зургаад, бусад улс орнуудын дэмжлэгийг идэвхжүүлнэ. Эдгээрээс үүдэн өчигдрийн Олон улсын валютын сангийн шийдвэр нь Монголын эдийн засгийг сэргээх ирэх гурван жилийн он тоолол эхэллээ хэмээн үзэж болох юм. Ингээд уг хэвлэлийн бага хурлын үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн болон Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгч Нэйл Сакер нарын мэдээллээс хүргэе.

Б.ЧОЙЖИЛСҮРЭН: МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ НОГООН ГЭРЭЛ АСЛАА

-Хөтөлбөрийн гол зорилго нь эдийн засгийг сайжруулах, сэргээх, төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн. Уг хөтөлбөрийн зорилтуудад нийцсэн төсвийн тодотгол УИХ-аар батлагдсан. Засгийн газар, Монголбанк хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохирсноос хойш Хөгжлийн банкны бондыг шийдвэрлэснээс зээлжих зэрэглэл Caal тогтвортой болон сайжирч, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын эдийн засаг уналтаас өсөлт рүү шилжиж, эдийн засагт ногоон гэрэл ассан гэсэн үг. Цаашид хөтөлбөрийн хэрэгжилтэд улирал тутам үнэлгээ хийж ажиллана.

НЕЙЛ САКЕР: ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИНЭ ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА

Сангийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгч болон мэргэжилтнүүдийн нягт хамтын ажиллагааны үр дүнд өнөөдөр шийдэлд хүрч байна. Хөтөлбөр амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ холбоотойгоор Олон улсын түнш байгууллагууд болох Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк санал нэгдэн орж байгаад баяртай байна. Хөтөлбөрийн санхүүжилттэй холбоотой Монгол Улс бүс нутгийн бусад орнуудаас дэмжлэг авч чадсан нь хөтөлбөр батлагдахад чухал үүрэгтэй. Нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт орно. Хувийн хэвшлийн санхүүжилт нэмэгдвэл нийт 6 тэрбум гаруй ам.долларын санхүүжилт орно.

Г.Энхлэн /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.