Хүн байгаа цагт маргаан гарч л таарна, машиныг шоронд хийж болохгүй биз дээ

УИХ-ын гишүүн Д.Энх­баттай Сонгуулийн хуу­лийн талаар ярилцлаа.

-Сонгуулийн хууль нэгэнт тодорхой болчихлоо. Таны байр суурь ямар байгаа вэ?
-МАН албан ёсоор байр сууриа хэлээгүй байгаа. Гэх­дээ Улаанбаатар хотод 14 мандат, хөдөө орон нутагт 34 мандат болгочихож бай­гаа юм. Бидний үзэж бай­гаа­гаар Улаанбаатар хотын ман­датын тоо дэндүү цөөднө. Хүн амын 50 шахуу хувь нь Улаанбаатарт байна. 14 биш 18 мандат байх ёстой. Да­раагийн шийдэгдээгүй нэг асуу­дал нь үлдэж байгаа 28 жаг­саалтаа яаж бүрдүүлэх вэ. АН-ын саналаар тойрог дээр өрсөлдсөн хүн жагсаалтад давхар бичигдэнэ. Тойрог дээ­рээ ялагдсан ч өндөр са­нал авсан бол жагсаалтаар орно гэж байна. МАН-ын хувьд тойрог дээр өрсөл­дөх­гүй­гээр жагсаалт дот­роос намын лидерүүдийг сон­гож болно гэх ч юм уу энэ хувилбар одоогийн байд­лаар ший­дэгдээгүй. Мөн эмэг­тэй­чүүдийн квотын асуудал шийдэгдээгүй. Бас жагсаалт доторх намын босгын асуудал шийдэгдээгүй. Хуулийн төс­лөөр долоон хувийн босго гэ­дэг бол дэлхийд хамгийн өн­дөр хувь. Орос долоон хувь байс­наа саяхан таван хувь болж хувирсан. Ардчилсан ор­нуудад 2-4 хувийн бос­го­той. Манайд энэ тоо дөр­вөөс бага байж л ердийн ард­чил­лын хэм хэмжүүрийг хан­гана гэж үздэг. Яагаад гэ­вэл дунджаар 1.5 хувийн санал авч байж УИХ-ын гишүүн болдог. Тий­мээс бидний байр суурь аль болох хоёр хувийн босго тавья гэдэг санал байна.
-Хоёр нам тоон дээрээ мар­галдаад Сонгуулийн хуу­лийг нэлээд удаан уялаа. Тооны нарийн учир ард тү­мэнд тийм ч чухал биш. Мар­гал­даж мэтгэлцээд бай­сан тоо­ныхоо гаргалгааг тайл­бар­лаад хэлчих УИХ-ын ги­шүүн алга гэвэл нэг их хэт­­рүү­лэг болохгүй бо­лол­­той?
-Гаргалгаа нь маш энгийн. Өнөөдөр МАН-аас УИХ-д 45 хүн сууж байна. Эдгээр 45 хүн дахиад тойрогтой байх ёс­той. Тийм учраас 48 гээд байх­гүй юу.
-Олон мандаттай тойр­гийн журмаар сон­гуулийн тог­толцоог өөрчлөх гээд байгаа нь МАН-д ашигтай юм байж. Гэхдээ энэ сонгуулийн тогтолц­оо тус намын дотоод суурийг ганхуулна гэсэн бол­гоомж­лол бий болохыг үгүйсгээгүй шүү дээ?
-2008 оны сонгууль олон ман­даттай тойргоос болж маш их будилсан. Гэхдээ нө­гөө талаас тойрог хуваах нь улс­төрийн маш хүнд асуу­дал. 26 тойргийг 38 жижиг тойрог болгож хуваах нь ма­гад­гүй бүр хүнд асуудал үүс­гэх магадлалтай. Тийм уч­раас хоёр муугаас арай гай­гүйг  нь сонгож байхгүй юу. Жишээ нь Баянгол дүүр­гийн дөрвөн мандатыг ба­гас­гах нь тойргуудыг дахиж ху­ваас­наас хялбар. Олон мандат­тай тойрог маш будлиан үүс­­гэдэг. Гэхдээ олон тойрог бу­­цааж хуваана гэдэг нь улс­төрийг бүр их тогтворгүй бол­­гох аюултай.
-МАН-д ашигтай ху­вил­бар гэдгийг  тод­руу­лахгүй юу?

-Өнөөдөр пропорциональ элемент оруулсан нь сон­гуульд дэвшил авч ирж бай­гаа юм. Гэхдээ тойрогт дэвш­сэн хүмүүс нь тойргоосоо ав­сан онооны дарааллаар жаг­сах уу, аль эсвэл нам нь дот­роо жагсах уу гэдэг нь то­дор­хой биш учраас эцс­ийн дүгнэлт гаргахад хэ­цүү. Нөгөө талаас бидний хам­гийн их санаа зовоож бай­гаа зүйл нь 34/14 гэдэг бол дэн­дүү бу­руу харьцаа. Жишээ нь Баян­гол дүүрэгт 200-гаад мян­ган хүн байна шүү дээ. Тийм атлаа 60-70 мянган хүнтэй аймагтай яаж адилт­гаж болох юм бэ. Энэ нь өөрөө нийгмийн тө­­лөөл­лийн пропорцийг хад­­га­лах­гүй. Хүн амын 40 га­руй хувь амьдарч бай­гаа уч­раас дунджаар УИХ-ын ги­­шүү­дийн 3/1 нь Улаан­баа­тарт байхад бололцоотой гэж харж байна.
-Улаанбаатарт мандатын ху­ваарилалт олон байхад нө­гөө талаар хөдөөгийн асуу­дал орхигдчихно гэдэг бол­гоомжлол байна шүү дээ?

-Сүүлийн гурван жилийн дотор Улаанбаатар хотод 130-аад мянган хүн орж ирсэн. Тэр чинь ойролцоогоор 70 сумын хүн орж ирж гэсэн үг. Өнгөрсөн сонгуулиас хойш шилжин ирсэн хөдөөний 70 сумын хүний санал байхгүй л байхгүй юу. Үндсэндээ хө­дөөнөөс орж ирсэн хүмүүс Улаанбаатарт орж ирэхдээ аль хэдийнэ сонгуульд өөрч­лөлт оруулах эрхгүй,  ба­раг саналгүй орж ирж бай­гаа байхгүй юу. Хөдөөд хү­мүүсийн тоо цөөрөөд байна гэж байна. УИХ хө­дөө­ний асуудлыг шийдэх нь чухал уу, Монголын нийт иргэдийн асуудлыг ший­дэх ёстой юу. Бас нэг мар­гаан­тай асуудал нь хө­дөө­нөөс Улаанбаатар хотод 70 су­мын иргэн шилжиж ир­чи­хээд байхад сонгуулийн са­нал хамт ирэхгүй байна гэ­дэг бас л маргаантай. Тэ­гээд ч ер нь хот, хөдөөний гэ­хээс илүү сүүлийн 20 жи­лийн турш бид жалга дов­ны асууд­лыг хангалттай яри­лаа. Асууд­­лыг өнөөдөр жал­га дов­­ны түвшинд ший­дэ­хээ боль­сон байхгүй юу. Байга­лийн бохирдол авлигал, гео­поли­тик, уул уурхай байна. Энэ бол аль ч аймгийн асуу­дал биш. Өөрөөр хэл­бэл Монгол Улсыг доош нь татаж байгаа хамгийн том үндэсний хэмжээний асуу­дал. Гэтэл манай парламент орон нутгийн бүтцээр бай­гуу­лагдчихдаг. Гишүүд нь дээвэр, зам засах тухай ярь­даг. Тэгсэн хэрнээ улс үндэс­нийхээ том юмыг хаячихдаг. Энэ чинь л Монгол Улсын хамгийн том проблем. Дээ­рээс нь хөдөө орон нутгийг олон тойрогт хуваахаар мөн­гөний сонгууль явагддаг. Тийм учраас сонгууль про­пор­цио­наль элементээр явагд­вал давуу талтай.
-Мөн сонгууль бүрийн да­раа гардаг элдэв маргаан га­рахгүй гэх зэргээр Сон­гуу­лийн хуулийн давуу талыг магтаад байгаа шүү дээ?

-Хүн байгаа цагт маргаан гарч л таарна. Санал тоолох машин бол машин. Машин хэзээ ч буруугаа хүлээхгүй. Ма­шиныг шоронд хийж болохгүй. Эцсийн эцэст тэр машиныг хүн л ажиллуулна. Тэгэхээр ухаантай хүн бол бүр сайн ашиглахыг хичээж таарна даа.
-Эрүүгийн хариуцлагын заалт хүртэл тусгаад өг­чих­сөн болохоор бас ч үгүй да­вуу тал гарах л байх?

-Хэдийгээр тодорхой хуу­лийн хариуцлагын заал­тууд орж байгаа ч манаачийг хэн манах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Жишээлбэл ИЗН-НН-ын бүртгэлийн асуудалд Дээд шүүх хууль зөрчлөө. Тэгэ­хээр Дээд шүүхийг хэн шүүх вэ, тийм биз дээ. Өөрөөр хэл­бэл манах ёстой хүн нь өө­рөө хулгай хийвэл яах вэ. Үүнтэй адилхан сонгуулийн тог­толцоо бол иргэний нийг­мийн хяналтад байх ёстой. Энэ механизм нь бүрэн сууж чадаагүй. Яагаад гэвэл өнөө­дөр Монголд иргэний нийг­мийн санхүүжилт шийдэг­дээгүй. Дэлхийн бусад оронд татварынхаа нэг хувийг ир­гэн нь өөрөө сонгож ТББ-д өг­дөг. Харин манайд иргэний нийгмийн байгууллагууд байгуу­лагдаж ча­даагүй. Дан­­даа төсөл дага­сан цаг зуу­рынх л бай­даг. Өөрөөр хэл­бэл ул­сын хэмжээнд томоо­хон үйл ажиллагааг хянаж чадах иргэний нийгмийн бай­гуул­лага байхгүй. Та­ван хүнтэй ТББ-ын дэргэд 200 мянган гишүүнтэй улстөрийн нам яаж хянагдах юм бэ. Тийм учраас иргэний нийгмийн байгууллагуудыг хаяснаас болж хяналтгүй тогтолцоо Мон­голд үүсчихээд байгаа гэд­гийг мартах учиргүй.
Сонгуулийн хуудсыг тоолж байгаа хүмүүс нь өөрс­дөө луйварчин л байвал ямар ч сайн машин аврахгүй шүү дээ.
-Сонгуулийн шинэ хуу­лиар бие даагч гэдэг ойл­голт алга болж байгаа юм биш үү?
-Бие даагч хүн оролцож болно. Гэхдээ жагсаалт байх­гүй. Тэгэхээр тал сонгуульд нь орохгүй гэсэн үг. Ер нь цаашдаа парламенттай байх юм бол намтай байж л таар­на. Намтай байх юм бол на­муудыг шударга, ардчилсан, нээлттэй болгох тухай ярих болохоос биш дандаа бие даагчдаар УИХ-ыг бүр­дүү­лэх гэдэг ойлголт байхгүй. Яагаад гэвэл улс орныг авч явна гэдэг өөрөө коммандын тоглоом.
-Сонгуулийн хуулийн ху­вил­бараас алийг нь дэмжиж байсан бэ?
-Анх УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тэргүүтэй пропорциональ тогтолцоог дэмжээд явж байсан. Ха­рам­салтай нь АН-ын зүгээс өөр хувилбар гарч ирээд бүх юм будлиан болсон. Түүнээс биш анхны пропорциональ тог­тол­цоог дэмжсэн.
-Цагдаагийн тухай хуу­лийн шинэчлэл сон­гуу­лийн будлианаас үүдэж үй­мээн самуун дэгдвэл хүч­ний байгууллага зэв­сэг хэ­рэг­лэнэ гэсэн хуу­лийн заалт орж ирээд буцаагд­сан.  Ийм байдал сонгуу­лийн дараа­гаар үүсч болзош­гүй. Энэ нь МАН-ыг сонгуу­лийг бул­хай луйвраас сэрэм­жил­сэн хэлбэр гэдэг талаас нь за­рим гишүүн тайлбарлаад бай­гаа?
-Цагдаагийн бай­гуул­лагын хуулийг сайж­руулах нь зүй ёсны асуудал. Өөрөөр хэл­бэл жагсаал цуглааны эсрэг зэвсэг хэрэглэнэ гэ­хээ­сээ илүү ер нь Монголд цаг­даагийн байгууллага яаж ажиллах ёстой юм бэ гэдгийг нарийн хуулиар зохицуулах хэрэгтэй. Хуулиа гаргахдаа буу хэрэглэж болохгүй гэж бүр тодорхой заагаад өгчих ёстой. Түүнээс биш банк дээ­рэмдээд кинонд гардаг шиг буудаад байвал яах юм бэ. Цагдаа нар бороохойтой явж байх уу гэдэг асуулт бий болно. Хуулинд үүнийг бүр то­дорхой болгох хэрэгтэй. Эрүү­гийн гэмт хэргийн шинж­тэй дээрэм тонуулын үйл ажиллагааны үед зэвсэг хэ­рэглэхээс өөр аргагүй. Гэх­дээ улстөрийн сонгуулийн үед иргэний нийгмийн мар­гаан хямралын үед зэвсэг хэ­рэг­лэхийг хориглох ёстой. Үү­нийг тодорхой заа­гаад өг­чих хэ­рэгтэй. Яагаад гэ­вэл өнөө­дөр иргэд гудам­жинд жагсах чинь өөрөө ард­чил­лын нэг хэсэг.
-Долдугаар сарын нэгэн шиг үйл явдал давтагдвал яах вэ?

-Долдугаар сарын нэг­ний асуудал бол төрийн бу­руу. Яагаад гэвэл жагсаж бай­гаа хүн өөрөө өөрийгөө хам­гаалах ёсгүй. Дэлхийн бүх ор­ны хуулиар жагсагчдыг хам­гаалах нь төрийн үүрэг бай­даг. Гэвч тэр хүмүүсийг хам­гаа­лаагүйгээс болоод өдөөн хатгалага явагдсан. Тэ­гэ­хээр цагдаагийн үүрэг бол жагсагчдыг буудах биш, жагсагчдын хамгаалах яв­дал. Үүнийг нарийн хуулиар зо­хи­цуулж өгөх ёстой. Би жагсаал цуглааныг ард­чил­лын хамгийн том ололт гэж гэж бодож байгаа. Яагаад гэ­вэл иргэн хүн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Ганцхан машин, байшин шатааж бо­лох­гүй. Ер нь гэмт этгээ­дүүдээс хамгаалсан хуулийг на­рийн болгох ёстой.


URL:

Сэтгэгдэл бичих