Улсыг хүнээр төсөөлье л дөө

18739942_1967703346832617_6898297707451521197_nХэн нэгэн хүн жишээлбэл хажуу айл чинь.
Бид хувь хувьдаа л нэг газар дугуйлаад авчихсан байдаг шүү тээ? Түүн шиг танай хажуу айлыг Монгол улс гэж бодъё. Хашааг нь газар нутаг. Өрхийн тэргүүнийг нь УИХ гэж төсөөлье!
.Танай хөршийн чинь өрхийн төсөв санхүүг өөр хүмүүс барьдаг (ОУВС).
.Танай хөршийн хашаанд дуртай нь орж ирээд газар шороог нь ухдаг, дуртай юмаа зах зээлийн үнээс доогуур үнээр цохиж авдаг.
.Тэд хашаандаа ямар нэгэн юм барих, буулгахдаа бусад хүмүүсийн зөвшөөрлийг заавал авдаг. Бусдын зөвшөөрөлгүйгээр юу ч хийж болохгүй. Хашаан дотуураа дур мэдэн сэлгүүцэх эрхгүй.
. Гаднаас хүмүүс орж ирээд үр хүүхдүүдийг нь хулгайлж аваад яваад өгдөг. Хүүхдүүд нь ч хашаандаа тогтдоггүй. Айл хэсээд хоол унд царайчлаад яваад өгдөг
. Тэд дээрхи нөхцөл байдлыг мэдсээр, туулсаар байж хашаагаа буулгачихая гэж дандаа боддог.
. Тэд бусад хүмүүсийг үргэлж хашаандаа оруулдаг, газар шорооноосоо ашиглуулдаг бөгөөд тэднээс удаан хугацаанд татвар түрээс авахгүй хөнгөлөлт эдлүүлдэг.
. Өрхийн тэргүүн нь үргэлж бусад айлуудаас гуйлга гуйж, зөвхөн л өөрийгөө гоёдог. Хашаандаа нэг ч хөрөнгө оруулалт хийдэггүй Хөрөнгө оруулалт оруулах бол гаднаас ирэх хүмүүсийн ая тухтай байдлыг хангаж, урин дуудахад л зориулагдсан хөрөнгө оруулалт хийдэг.
. Хүүхэд, өрхийн гишүүд нь дандаа бусад айлийн ёс заншлаас суралцах сонирхолтой Өрхийн тэргүүнийхээ заавар зөвөлгөөг тоодоггүй. Уламжлаж ирсэн өрхийхөө ёс заншлийг мартаж байгаа.
. Өрхийн тэргүүн нь асуудлаа дандаа бусад айлынхантай зөвлөлдөн шийдвэр гаргадаг. Өрхийнхөө гишүүдтэй зөвлөлддөггүй.
гэм мэт үзүүлэлтэй байвал энэ айлыг ТА ер нь яах вэ?
Засаж ухааруулъя гэхээр өөдөөс чинь хэдэрлээд -Чамд миний яаж амьдрах нь хамаагүй. Алдааг өөрөөсөө хай гэж томордог бол яахав?
Зөнд нь орхичихоё гэхээр хажууд баахан улс бужигнуулаад, шөнө өдөргүй архидан согтуураад, хашаанд нь үргэлж л олны хөл холхиод, газар шороо ухаж тоос шороо манаргаад, дуу чимээ нь унтуулж амраахгүй байвал ЯАХАВ?
Тэгсэн мөртлөө өдөр шөнөгүй л хаалга нүдээд гуйлга гуйдаг, болох бүтэхгүй юм яриад амар заяа үзүүлдэггүй бол яахав?
Ийм тээртэй хөршийг таны бодлоор яасан нь дээр вэ?
Мөхөж сөнөх гээд байгаа юм бол нэг мөсөн устгачихъя гэж бодох уу?
Хөөрхий минь гэж өрөвдөөд өөд нь татъя гэж санах уу?
Эсвэл эвлэрээд тэгж л байг гээд зөнгөөр хаях уу?

Бод доо!!!

Батболд.Х

https://www.facebook.com/photo.php?fbid=1967703346832617&set=a.1377979949138296.1073741828.100007789115282&type=3&theater

 


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих