Нисэх хүчнийхэн Төв цэнгэлдэхэд баяраа тэмдэглэж байна

61cb415c44eb02cd29f61ce2d60050bf

Монгол улсад Нисэх хүчин үүсч хөгжисний 92 жилийн ойн баярын албан ёсны үйл ажиллагаа өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд 11.00 цагт эхэллээ. 22:00 цаг хүртэл үргэлжлэх энэхүү үйл ажиллагааг олон нийтэд зориулан үнэ төлбөргүй зохион байгуулж буй тул иргэд та бүхнийг гэр бүл, үр хүүхэд, төрөл саднаараа хүрэлцэн очих боломжтой юм байна.

Энэ үеэр Нисэхийн салбарынхны баярын ёслолын жагсаал, шүхрийн буулт, урлагийн тоглолт, Монгол Улсын аварга цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх 256 бөхийн барилдаан, урлагийн шоу тоглолт болно. Та бүхэн амралтын нэгэн өдрөө ая тухтай өнгөрүүлэхийг хүсвэл төв цэнгэлдэхийг зориорой.

Сэтгүүлч Ч.Зэвэг


URL:

Сэтгэгдэл бичих