Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид хандивын дансаа нээлээ

1495965368592a9eb89a4e8Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Сонгуульд нэр дэвшигч, нам аль аль нь сонгуулийн зардлын данс нээлгэх юм. Зардлын дансаа нам, нэр дэвшигч Сонгуулийн Ерөнхий Хороо болон Татварын ерөнхий газар, Үндэсний Аудитын газарт данс нээлгэсэн өдрөөс хойш тав хоногийн дотор бүртгүүлэх үүрэгтэй аж. Энэ дагуу нэр дэвшигчид өнгөрсөн бямба гаригт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсныхаа дараа хандивын дансаа нээсэн байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд нам, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг Үндэсний Аудитын газраас нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг 3.9 тэрбум төгрөгөөр, намаас зарцуулах зардлын дээд хэмжээг 6.9 тэрбум төгрөгөөр тогтоосон Нэр дэвшигч сонгуулийн зардлын данс нээсэн өдрөөс эхэлж сонгуулийн зардлын тайлан хүргүүлэх өдрийг дуустал сонгуулийн зардлын данснаасаа зардал гаргаж болох юм байна. Нэр дэвшигч сонгуулийн зардлын дансандаа өөрийн хөрөнгө, сонгуулийн хандивыг хуримтлуулна. Нам нэр дэвшүүлсэн өдрөөс эхэлж, сонгуулийн зардлын тайлан хүргүүлэх өдрийг дуустал хугацаанд намын сонгуулийн зардлын данснаас зарлага гаргаж болох аж.

Б.Анир


URL:

Сэтгэгдэл бичих