Монгол Улсын валютын нөөц 2020 онд 4 тэрбум ам.доллар хүрнэ

527-1439799427c0929f6fd424cff517342d3bb20172eb_XLМонголбанкнаас cap болгон зохион байгуулдаг хэвлэлийн хурлаар ОУВС-гийн хөтөлбөр болон өнгөрсөн дөрөвдүгээр сарын статистик мэдээллийг хүргэлээ. ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хурлаар манай улсад олгох Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг батлах шийдвэр гаргасан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тус хөтөлбөрийг валютын нөөц нэмэгдэж дөрвөн тэрбум ам.долларт хүрнэ гэдгийг Монголбанкнаас онцоллоо.

Монгол Улсын гадаад валютын нөөц хамгийн сүүлийн байдлаар нэг тэрбум ам.доллартой тэнцэж байгаа бөгөөд энэ нь импортын 3.2 сарын хэрэгцээг хангах төвшинд байна гэдгийг Монголбанкны мэргэжилтнүүд мэдээлэв. ОУВС-гаас авч хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд гадаад валютын нөөц аажмаар нэмэгдэж, энэ оны эцэс гэхэд 1.6 тэрбум ам.доллар, 2020 он гэхэд дөрвөн тэрбум ам.доллар буюу импортын 6.7 сарын хэрэгцээг хангах төвшинд хүрнэ гэсэн таамаглалыг дэвшүүлжээ.

ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ -0.2 ХУВЬ БАЙНА

2017 оны эхний дөрвөн сарын байдлаар эдийн засгийн өсөлт 4.2 хувьтай гарсан тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн билээ. Энэ нь олон улсын байгууллагууд болон дотоодын бодлого тодорхойлогчдьш хүлээлтээс давсан үзүүлэлт юм. Гэхдээ энэхүү өсөлт нь улирлын чанартай бөгөөд оны эцэст буурсан гэдгийг эдийн засагчид хэлж буй. Тухайлбал, оны эцсээр манай эдийн засгийн өсөлт -0.2 хувь буюу бага зэрэг агшсан байх талаар Монголбанкны Бодлогын хэрэгжилт, зээлийн хэлтсийн захирал Д.Баянзул хэллээ. Тэрбээр “Эдийн засгийн өсөлт 2016 оны эцэст ОУВС-гаас хүлээж байсан төсөөллөөс өндөр буюу нэг хувийн гүйцэтгэлтэй гарсан. Энэ нь уул уурхайн салбарын өсөлт хүлээгдсэнээс өндөр байсантай холбоотой. Уг өсөлт уул уурхайн бус салбартаа ч эерэгээр нөлөөлсөн. 2017 оны хувьд эдийн засгийн өсөлтийн төлвийг өмнө нь -2.1 хувь гзж төсөөлж байсан. Тэгвэл уул уурхайн салбарын үнэ ханштай холбоотойгоор, эдийн засгийн өсөлт -0.2 хувь байна гэж таамаглаж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн төлвийг бага зэргийн агшилттай буюу тэг орчим хувь байна гзж харж байгаа. Цаашид томоохон мега төслүүд хэрэгжвэл, 2017 оны эдийн засгийн өсөлтийн төлөв өөр байх боломжтой” гэсэн юм.

МОНГОЛБАНКНААС ГАРГАСАН ӨНГӨРӨГЧ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН СТАТИСТИК

♦ Дөрөвдүгээр сарын эцэст Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах ханш 1.1 хувь буюу 28.0 төгрөгөөр чангарч 2419.4 болжээ.

♦ Тухайн сард төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 2421.8

төгрөг байв. Мөн сарын эцэст төгрөгийн евротой харьцах ханш 2633.7, Хятадын юаньтай харьцах ханш 350.7, ОХУ-ын рубльтай харьцах ханш 42.5 байлаа.

♦ Нийт ипотекийн зээлдэгчдийн тоо

өмнөх сард 945 зээлдэгчээр нэмэгдэж 90850-д хүрсэн байна.

♦ Шинээр олгосон зээлийн 65.7 хувь буюу 36.9 хувь тэрбум төгрөг нь хөтөлбөрийн хүрээнд олгосон зээл байна.

♦ Ипотекийн зээлийн тухайд сард дунджаар тогтмол 25 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж байгаа аж. ОУВС-гийн хөтөлбөртэй холбоотойгоор ипотекийн найман хувийн зээлийг энэ жил Монголбанк, Засгийн газар хамтран санхүүжүүлэх юм байна. Харин ирэх жил Монголбанк ипотекийн найман хувийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлж өгөх ажээ.

ҮНДЭСНИЙ ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих