Цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна

Нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг малчид, тээвэрчид, ард иргэдэд онцгой анхааруулж байна.

Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төвийн  нутгийн зарим, зүүн зүгийн нутгийн ихэнх хэсгээр бага зэргийн цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи  нутгийн зүүн хагаст зүүн хойноос, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хүйтэрч Дархадын хотгороор 11-16 градус Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 8-13 радус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

Улаанбаатарт үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Хүйтэрч 3-5 градус хүйтэн байна.

12, 13-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар, 15-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр цас орж, салхи секундэд 12-14 метр хүртэл ширүүсч зөөлөн шороон болон цасан шуурга шуурна.

Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

Хугацааны эцсээр өдөртөө бага зэрэг дулаарна.

Б.Хэрлэн


URL:

Сэтгэгдэл бичих