Мьянмарын цэргийн онгоц осолдож, 100 гаруй хүн амиа алджээ

14969073105938fe2ea5d73Андаманы тэнгист осолдсон цэргийн онгоцноос нас барсан хүмүүсийн цогцос олдсон  гэж Мьянмарын зэвсэгт хүчний байгууллагаас мэдээлжээ.

Зэвсэгт хүчний бие төлөөлөгчийн мэдэгдэж байгаагаар эрэн хайх үйл ажиллагааны явцад онгоцны дугуй болон их биеийн хэсгүүд олдсон байна. Лхагва гарагийн өглөө 6 усан онгоц болон 3 нисдэг тэрэгнээс бүрдсэн эрэн хайх, аврах багийнхан ажилдаа орсны дараахан Андаманы тэнгисээс онгоцны хэлтэрхийнүүд олдсон гэж Мьянмарын албаны хүмүүс мэдэгдсэн байна.

Уг алга болсон Мьянмарын цэргийн онгоцонд 100 гаруй хүн сууж явсан бөгөөд лхагва гарагт орон нутгийн цагаар 1:35 минутанд холбоо тасарч алга болсон билээ. Эх сурвалжын мэдээлж байгаагаар уг онгоцонд 106 зорчигч, тэдний дунд цэргийн албан хаагчид болон тэдний гэр бүлийнхэн, мөн багийн 14 гишүүн байжээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих