ХАЛДВАРТЫН ЭЦСЭЭС “НАРАНТУУЛ” ХҮРТЭЛХ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАНА

olloo_mn_1497234387_1497227442_баянзүрх зам хаахНийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Баянзүрх дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт В хэсэгчилсэн талбайн авто замын ажил үргэлжилж байна.

Уг ажлын хүрээнд цахилгааны шугам сүлжээг шилжүүлэх, газар шорооны ажил, хашлага суулгах, цементбетон суурь хийх,суурь болон өнгө асфальтбетон хучилтын ажлыг хийнэ. Тиймээс Халдвартын автобусны эцсийн зогсоолоос “Нарантуул” ОУХТ-ийн ар талын хаалга хүртэлх 300м авто замын хөдөлгөөнийг энэ сарын 13-ны өдрийн 00:00 цагаас 20-ны өдрийг дуустал түр хязгаарлана.

Иргэд тухайн бүсэд зорчихдоо  өөр зам сонгон зорчино уу гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.